Орос, Хятадын хамтран үйлдвэрлэж буй онгоц эрэлттэй байна

Хуучирсан мэдээ: 2018.11.07-нд нийтлэгдсэн

Орос, Хятадын хамтран үйлдвэрлэж буй онгоц эрэлттэй байна

Орос, Хятадын хамтран үйлдвэрлэж буй онгоц эрэлттэй байна

Орос, Хятад хамтран холын зайн CR929 онгоцыг үйлдвэрлэж байгаа нь Хятадын зах зээлд эрэлттэй байна хэмээн Оросын Объединенная авиастроительная корпорация (ПАО "ОАК")-гийн Ерөнхийлөгч Юрий Слюсарь РИА Новости-д хэллээ. Түүний хэлснээр ойрын 20 жилдээ Хятадын зах зээлд ийм онгоц 1000 ширхгийг нийлүүлэх боломжтой ажээ.

“Энэ онгоц маш эрэлттэй байна. Бидний тооцоогоор ойрын 20 жилдээ 1000 ширхгийг зарна” хэмээн Хятадын Жухай хотноо болж буй Агаарын тээврийн үзэсгэлэнд оролцох үеэрээ сэтгүүлчдэд Юрий Слюсарь ярьсан байна.

Энэ үзэсгэлэнд  CR929 онгоцны загвар анх удаа олон нийтэд зориулан тавигдсан юм.

Зүүн өмнөд Азийн улсууд дотор Хятадын агаарын тээврийн салбар хамгийн өсөлттэй байгаа юм.

Энэ онгоц нь 22 метр урт, 6,5 метрийн өндөр, 5,9 метрийн өргөнтэй. Хоёр болон гурван эгнээ суудалтай бизнес ангиллын тасалгаа, дөрвөн эгнээ энгийн ангиллын суудалтай. 280 зорчигчийн багтаамжтай, уртдаа 12 000 километр буулгүй ниснэ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж