Оросуудын өвчлөлийн шалтгааныг нэрлэв

Хуучирсан мэдээ: 2018.11.07-нд нийтлэгдсэн

Оросуудын өвчлөлийн шалтгааныг нэрлэв

Оросуудын өвчлөлийн шалтгааныг нэрлэв

Оросуудын өвчлөлийн шалтгаан нь тамхи, буруу хооллолт, хөдөлгөөний хомсдол болж байна хэмээн ОХУ-ын Эрүүл мэндийн яам мэдээллээ. Энэ 2018 онд эмнэлгийн үзлэг шинжилгээнд хамрагдсан хүмүүсийн 50 хувьд хийсэн тандалтаар ийм дүгнэлт гарч байгаа ажээ.

Нарийвчилж үзвэл буруу хооллолт өвчлөлийн 25 хувийн, хөдөлгөөний хомсдол 18 хувийн, тамхидалт 12 хувийн шалтгаан болж байгаа Эрүүл мэндийн яамны Хэвлэлийн албаны мэдээнд онцолсон байна.

Энэ 2018 он гарсаар эмнэлгийн үзлэг, шинжилгээг 16 сая хүн хийлгэсний 69,2 хувь нь урьдчилан төлөвлөж үзлэг, шинжилгээ хийлгэсэн байжээ.

Оросуудын хамгийн түгээмэл өвчин нь зүрх, судасны өвчин байгаа бөгөөд үзлэг, шинжилгээнд хамрагдсан 25 хүн тутмын нэг нь ийм оноштой гарсан байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж