Алдарт Серена, Шарапова нар шигшээд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2015.01.29-нд нийтлэгдсэн

Алдарт Серена, Шарапова нар шигшээд шалгарлаа

Талбайн теннисний энэ оны анхны "Их дуулга" болох Австралийн нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан ангилалын шигшээд дэлхийн манлай теннисчин АНУ-ын Серена Уильямс, ОХУ-ын Мария Шарапова нарын шилдгүүд шалгарлаа.

Эмэгтэйчүүдийн хагас шигшээ тоглолт өнөөдөр болсон бөгөөд Серена Уильямс нутгийн залуу теннисчин 19 настай Мэдисон Кисийг 7:6, 6:2-оор, Мария Шарапова мөн нутаг нэгт Екатерина Макарова (10) 6:3, 6:2-оор хожиж, аваргын төлөө тоглохоор шалгараад байна.

Өдгөө дэлхийн чансааг тэргүүлж буй Серена Уильямс "Их дуулга"-ын 18 түрүү хүртээд байгаагаас Австралийн нээлттэй тэмцээнд тавантаа өнгөлжээ. Тодруулбал, 2003, 2005, 2009-10 онуудад түрүүлжээ. Мөн тэрээр дүү Уильямсын хамтаар хосын төрөлд 2001, 2003, 2009-10 онуудад аваргын цомыг өргөжээ.

Харин дэлхийн чансааны дэд байрт бичигдэж буй ОХУ-ын Мария Шарапова "Их дуулга"-ын тэмцээнд таван удаа түрүүлсэн байна. Тэрээр "Францын нээлттэй тэмцээн"-д 2012, 2014 онуудад хоёр удаа түрүүлж, бусдад нь нэг удаа өнгөлжээ. Тодруулбал, 2004 онд "Уимблдон"-д, 2006 онд "Америкийн нээлттэй тэмцээн", 2008 онд "Австралийн нээлттэй тэмцээн"-д түрүүлсэн байна.

 

№1. Серена Уильямс: (Их дуулгын 18 түрүүт )

"Австралийн нээлттэй тэмцээн" – 2003, 2005, 2007, 2009, 2010

"Францын нээлттэй тэмцээн" – 2002, 2013

"Уимблдон" – 2002, 2003, 2009, 2010, 2012

"Америкийн нээлттэй тэмцээн" – 1999, 2002, 2008, 2012, 2013, 2014

 

№ 2. Мария Шарапова: (Их дуулгын 5 түрүүт)

"Австралийн нээлттэй тэмцээн" – 2008

"Францын нээлттэй тэмцээн" – 2012, 2014

"Уимблдон" – 2004

"Америкийн нээлттэй тэмцээн" -2006

 

 

 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж