Үдээс хойшхи хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2015.01.29-нд нийтлэгдсэн

Үдээс хойшхи хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай төслийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгээр эхэллээ. Уг төсөлд өмнө нь Хууль зүйн байнгын хорооноос “улсын бүртгэлийн байгууллага нь нэг ашигтай бизнесийн болон нэг намын нэрийг олон дахин хувилж, ард нь цэг, таслал тавьж хуулийн этгээдийн оноосон нэрээр тоглохгүй байх, бүртгэлийн байгууллага нь шударга ажиллах, мэргэшүүлэх талаар хуулийн төсөлд тусгах” зэрэг санал гаргасан аж.

Дашрамд сонирхуулахад Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль нь 2003 онд батлагдсанаас хойш нийт 8 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан ба уг хуульд цахим хэлбэрээр хуулийн этгээдийг бүртгэх, лавлагаа олгох тухай заасан боловч хэрхэн хэрэгжүүлэх нь тодорхой бус байгаа аж. 2012 онд хувийн хэвшлийн дунд хийсэн санал асуулгын дүнгээс үзэхэд хуулийн этгээдийн бүртгэлийг хялбаршуулж, цахимжуулах шаардлага байгааг онцолсон бөгөөд одоогийн хууль, эрх зүйн орчинд хуулийн этгээдийг бүртгүүлэхийн тулд 12 төрлийн бичиг баримт бүрдүүлж 8 шат дамжлагаар 5 хоногт бүртгүүлж байгааг хялбаршуулж, хуулийн этгээдийг бүртгүүлэхэд бүрдүүлэх бичиг баримтыг цөөрүүлэх, хурдан шуурхай, шат дамжлагыг багасгах, чирэгдэлгүй болгох шаардлага хууль боловсруулах үндэслэл болжээ.

Уг хуулийн өөрчлөлтөөр Хуулийн этгээдийн төрөл, хэлбэрээс үл хамааран иргэний эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгүүлснээр болон хуульд заасан журмын дагуу байгуулагдсанаар үүсч, татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болдог бүхий л хуулийн этгээдийг зөвхөн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бүртгэ,  бүртгэлийн мэдээллийн цахим сүлжээ/онлайн хэлбэр/-г нэвтрүүлэх эрх зүйн үндсийг тодорхой болгож, хуулийн этгээдийг нэр хайх, баталгаажуулах, бүртгэлийн болон бусад өргөдөл гаргах, өргөдлийн шийдвэрлэлтийн явц зэрэг мэдээллийг цахим хэлбэрээр авах нөхцөл боловсронгуй болгох, Хуулийн этгээдийн бүртгэлийг 2-3 хоногийн дотор хийх, цахим гэрчилгээг өргөдөл гаргагчдад илгээх, хүссэн үедээ хэвлэх боломжийг хуульчлахаар тусгажээ.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж