НДЕГ арилжааны банкуудтай хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2015.01.29-нд нийтлэгдсэн

НДЕГ арилжааны банкуудтай хамтран ажиллана

Нийгмийн даатгалын ерөнхий газар арилжааны банкуудтай хамтран ажиллах гэрээг өнөөдөр байгууллаа. Тодруулбал, Хаан банк, Төрийн банк, Капитал банк, Хас банк, Улаанбаатар банк, Голомт банк, Капитран банк, Чингис хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк зэрэг нийт 10 банк энэхүү гэрээг байгуулж байгаа юм. Ингэснээр Ажил олгогч, даатгуулагч, Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авах иргэд өөрт ойр банкны салбар нэгжээр үйлчлүүлэх боломж бүрдэж байна. Нөгөө талдаа, Нийгмийн даатгалын сангаас авах бүхий л төрлийн үйлчилгээг шуурхай чирэгдэлгүй , нэмэлт хураамжгүй авах бололцор бүрдэж байна.

Г.НАРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж