Умайн хавдрыг анх удаа мэсгүйгээр эмчиллээ

Хуучирсан мэдээ: 2018.11.06-нд нийтлэгдсэн

Умайн хавдрыг анх удаа мэсгүйгээр эмчиллээ

Умайн хавдрыг анх удаа мэсгүйгээр эмчиллээ

Умайн хоргүй хавдрыг Монголд анх удаа дурангаар эмчиллээ. Уг эмчилгээг өнөөдөр /2018.11.6/ нийслэлийн “Амгалан” амаржих газрын эмэгтэйчүүдийн тасагт хийсэн юм.

Дэлхий дахинд умайн хоргүй хавдрын эмчилгээнд мэс заслын бус эмчилгээ хийх болсон.  Тухайлбал, уг эмчилгээг 2012 оноос эмэгтэйчүүдийн эмчилгээнд хэрэглэж байгаа бөгөөд одоогоор дэлхийн 50 гаруй оронд (Солонгос, Япон болон Герман, АНУ, Европын орнууд) өргөн хэрэглэж байна. Уг эмчилгээ нь хавдартай хэсэгт өндөр давтамжит радио долгионоор дулаан үүсгэж, өвчилсөн эдийг некроз (үхжил) болгон өсөлтийг зогсоож байгаа юм.

Уг эмчилгээг хоргүй хавдартай умайг авхуулах хүсэлгүй, хагалгаанд орох боломжгүй, цаашид жирэмслэх хүсэлтэй, эмнэлзүйд зовиур ихтэй эмэгтэйчүүдэд хавдрын голч нь 2-10 см хэмжээтэй байх үед хийх боломжтой аж.

Түүнчлэн эмчилгээний дараа нөхөн үржихүйн чадвар алдагдахгүй бөгөөд эмнэлэгт эмчлүүлэх хоног богино, өвчтөний зовиур бага байдаг зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж