Монгол улсын гурван сая дахь иргэн мэндэлсэн баярт үйл явдал тохиолдоод байгаа билээ. Энэхүү түүхэн үйл явдлын эзэд болсон гурван сая дахь иргэн болон түүний чацуутнуудад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гарын бэлэг дурсгахаар болжээ.
Гарын бэлгэнд багтсан бойтогны хонхны загвар зургийг СГЗ зураач П.Цэгмид гаргасан байна. Хонхон дээр Гоо марал, Бөртэ чонын дүрсийг Хүннүгийн үеийн хийцээс санаа авч зохиомжлон байрлуулжээ.
Т.АНУ