“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Тус өдрийн хүрээнд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэд, түүний гэр бүл, үр хүүхэд, ач зээ нарыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.
Өнөөдөр Цагаатгах ажлыг зохион байгуулах Нийслэлийн салбар комисс Сонгинохайрхан уулын бэлд байрлах Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн “Дурсгалын хөшөө”-нд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Уг арга хэмжээнд Цагаатгах ажлыг зохион байгуулах Нийслэлийн салбар комиссын гишүүд оролцлоо.
Хэлмэгдэгсдийн өдрийг тохиолдуулан улс орон даяар хэлмэгсдийн хөшөө, дурсгалыын цогцолбор, сувраганд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэн санан дурсахын сацуу Цагаатгах ажлыг зохион байгуулах Нийслэлийн салбар комиссын гишүүд хэлмэгдэгсэд тэдний үр хүүхэд, төрөл төрөгсдийг хүлээн авч уулзан санал хүсэлтийг нь сонсох, тэдэнд дэмжлэг, туслалцаа үзүүлэх, хэлмэгдүүлэлтийн хор уршиг, үр дагавар, хэлмэгдэгсдийн дурсгалыг мөнхжүүлэх нэр төрийг нь сэргээх, цагаатгах ажлын талаар уулзалт ярилцлага зохион байгуулах зэргээр өргөн тэмдэглэж байна.
Холбоотой мэдээ