ОХУ жилийн эцэс хүртэл РАСЕ-д оролцохгүй болов

Хуучирсан мэдээ: 2015.01.29-нд нийтлэгдсэн

ОХУ жилийн эцэс хүртэл РАСЕ-д оролцохгүй болов

Фото: РИА Новости

 

Европын Зөвлөлийн Парламентын Ассамблей (Parliamentary Assembly of the Council of Europe (PACE)) Оросын санал өгөх болон Ассамблейн удирдах байгууллагад оролцох эрхий 2015 оны дөрөвдүгээр сар хүртэл хассаны дараа ОХУ РАСЕ-гийн ажиллагаанд 2015 оны арванхоёрдугаар сар хүртэл оролцохгүй мэдэгдлийг Оросын төлөөлөгчдийн тэргүүн Алексей Пушков хийсэн байна.

 

РАСЕ-гийн шийдвэрийг 148 санал дэмжсэн бол 64 нь эсрэг байжээ."РАСЕ тус байгууллагын удирдах бүтцэд оролцох Оросын эрхийг хассан нь хамтран ажиллах боломжгүй болгож байн" гэж тэрээр мэдэгдэлдээ онцолжээ.

 

 

Оросыг Европын зөвлөлд гишүүн болгох шийдвэрийг 2015 оны эцсээр хэлэлцэнэ гэдгийг Пушков мөн хэлсэн байна. Өнгөрсөн онд Крымийг Орост нэгтгэсний дараа Оросын эрхийг 2014 оны эцэс хүртэл хасч байсан бөгөөд тэр үед Оросын төлөөлөгчид РАСЕ-гийн ажиллагаанд оролцохоос татгалзан, Страсбургийг орхин буцаж байлаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж