​Хүрээлэн төслийн ‘Говийн таван гайхамшиг’ шинэ цуврал гарна

Хуучирсан мэдээ: 2018.11.06-нд нийтлэгдсэн

​Хүрээлэн төслийн ‘Говийн таван гайхамшиг’ шинэ цуврал гарна

​Хүрээлэн төслийн ‘Говийн таван гайхамшиг’ шинэ цуврал гарна

“Хүрээлэн” төсөл, “Энержи Ресурс” компанитай хамтран говийн байгаль зэрлэг амьтдыг таниулах зорилгоор телевизийн төсөл эхлүүлжээ. Хүрээлэн амьд ертөнц цуврал нэвтрүүлэг Монгол орны байгаль, зэрлэг амьтдын тухай 100 шахам дугаар бэлтгэж тасралтгүй үзэгчиддээ хүргэсээр энэ онд тав дах жилтэйгээ золгож байна. Харин “Энержи Ресурс” компанийн хувьд Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулаад арван жилийг нүүрийг үзэж буй аж. Иймээс эдгээр түүхэн ойн жилүүдийг тохиолдуулан “Говийн таван гайхамшиг” цувралыг тус хоёр байгууллага хамтран бүтээхээр болжээ.

Шинэ цувралаа шинэ хөтлөгч, шинэ техник хэрэгсэлтэйгээр эхлүүлнэ гэж “Хүрээлэн” төслийнхөн мэдэгдлээ. Нэвтрүүлгийн хөтлөгчөөр Никитон хамтлагийн ахлагч, Б.Батчулуун, шог зураач С.Цогтбаяр, уулчин МУГТ Б.Гангаамаа, яруу найрагч Г.Аюурзана, жүжигчин Т.Бархүү нар ажиллах юм байна.

Мөн тус нэвтрүүлгээр дамжуулж Монголын говь, онгон зэрлэг байгаль, амьдын  ертөнцийг үзэгчиддээ таниулахаар зэхэж байна.  “Говийн таван гайхамшиг” нэвтрүүлэг 2019 оны хавар зунаас эхлэн үзэгчдийн хүртээл болох гэнэ. Хэвлэлийн хурлын үеэр хөтлөгчид өөрсдийн санаа бодлоо хуваалцлаа.

С.ЦОГТБАЯР: “Хүрээлэн” төслийг би үзэгчийн хувьд байнга үздэг. Уг төсөл өнөөгийн бухимдалтай нийгэмд хамгийн гэрэл гэгээтэй контент бөгөөд хамгийн амжилттай яваа төслүүдийн нэг. Би энэ төсөлд оролцох болсноо нэр төрийн хэрэг гэж бодож байна. Айлаас ирэхээр авдраа уудал гэж ярьдаг. 1990-д оноос хойш бид нар гадна дотнын гайхамшгийг биширсэн. Тэгтэл бид эх орныхоо үнэ цэнэтэй байгалийг тэр бүр сайн мэддэггүй. Тиймээс үзэгчиддээ эх орныхоо сайхныг таниулж өөрийн чадал боломжоороо та бүхэнд сонирхолтой нэвтрүүлэг хүргэх болно.

Б.ГАНГААМАА: Энэ Гангаамаа гариг андуураад ороод ирэв үү гэж хүмүүс бодож магадгүй. Гариг андуураагүй шүү. Би гаднын “National Geographic” суваг нэвтрүүлгийг сонирхож үздэг. Амьтдын аж төрж буй байдал үнэхээр сонирхолтой байдаг. Байгаль хамгаалах чиглэлээр хамтарч ажиллаж байгаад маш их баяртай байна. Цаашдаа Монголын “National Geographic” болох байх.

Г.АЮУРЗАНА: “Хүрээлэн” төслийн таван жилийн туршид хийж гүйцэтгэсэн ажил үнэхээр бахармаар. “Хүрээлэн” төсөл танин мэдэхүйн болон гоо зүйн мэдлэгийг залууст олгож байгаа. Энэ төслөөс мэргэжлийн түвшний гэрэл зураг, байгалийн зураглалуудыг хардаг. Ингэснээр бидний залуу хойч үедээ гоо зүйн хүмүүжил олгоход чухал нөлөө үзүүлэх нэвтрүүлэг гэж би боддог. Ийм төсөлд хөтлөгчөөр оролцоно гэдэг нэр төрийн хэрэг. “Хүрээлэн” төсөл бол миний харснаар жаргаж хийх ажил. Аливаад жаргаж хийсэн ажил өөрөө жинхэнэ “ажил” болдог. Жаргаж хийсэн ажлаас хүн амжилт олдог.

Б.БАТЧУЛУУН: Би зургадугаар ангиас хойш нохой тэжээж ирсэн. Нэг үгээр амьтанд их хайртай. Бар яагаад тэжээж болдоггүй юм бэ гэсэн бодол надад төрж байсан. Чоно тэжээмээр санагддаг. Би хээр аялах дуртай. Сүүлийн таван жил зурагт хараагүй учраас энэ нэвтрүүлгийн талаар үнэхээр мэдэхгүй байна. Миний хобби амьтан сонирхдог, амьтан сонирхдог учраас нэвтрүүлэг тайлбарлах гоё байх болов уу. Нэг зүйлийг онцлоход амьтан агнаад байдаг хүмүүст ан амьтнаа хайрлах, эх орноо хайрлаж хамгаалах сэдлийг төрүүлэхийг хичээж байна.

Т.БАРХҮҮ: Энэ төсөлд оролцож байгаад миний бие маш их баяртай байна. Урьд нь МҮОНРТ-ийн атрын аяны тухай баримтат нэвтрүүлгийг хийж байхдаа их сайхан дурсамжтай үлдсэн. Нэвтрүүлгийн саналыг маш тухтай хүлээж авсан. Надаар дамжуулаад залуучууд Монгол орныхоо байгаль, говийн талаар мэдлэг олж аваасай гэж хүсч байна. Нэвтрүүлгийн үеэр мазаалай хармаар санагдаж байна. Энэ төслийг удирдаж буй баг хамт олондоо амжилт хүсье.

 

Э.АРИУН 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж