Мөс цөмрөх аюулаас болгоомжил | News.MN

Мөс цөмрөх аюулаас болгоомжил

Мөс цөмрөх аюулаас болгоомжил

Энэ жил гол мөрөн, нуурын мөсний зузаан хүн, мал, техник явахад аюулгүй байхуйц хэмжээнд хүрч чадахгүй

Мөс цөмрөх аюулаас болгоомжил

Энэ долоо хоногт /11.6-11.8/ цаг агаар тогтуун, цас орохгүй, ихэнх нутгаар 3-8 хэмийн дулаан байна гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв. Тодруулбал, салхи баруунаас секундэд 6-11 метр хүрч  Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 2-7 хэмийн хүйтэн, говийн бүс нутгаар   3-8 хэм, бусад нутгаар 0-5 хэмийн дулаан байх төлөв гарчээ.

Улаанбаатарт энэ долоо хоногт 1-3 хэмийн дулаан багавтар үүлтэй байна. Цаг уурын байгууллагаас мэдээлснээр энэ сарын сүүлээр хүйтэрч болзошгүйг санууллаа. Үүнтэй холбогдуулан гол, нууруудын мөс хайлж хөлдөж эхэлсэн эсэхийг Ус цаг уур орчин судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтсийн ажилтантай утсаар холбогдоход “Гол мөрний усны гадаргуу бүрэн мөстөх эсэх нь цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаална. Одоогоор судалгааны ажлыг хийж байгаа тул тойм мэдээ арван нэгдүгээр сарын 10-нд гарна. Тиймээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй”  гэлээ. Гэхдээ урьдчилсан мэдээллээр энэ жил гол мөрөн, нуурын мөсний зузаан хүн, мал, техник явахад аюулгүй байхуйц хэмжээнд хүрч чадахгүй аж.  Иймд ард иргэдийг мөс цөмрөх аюулаас болгоомжилж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх нь зүйтэй юм.

Одоогоор Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэр дэх ихэнх голууд энэ сарын эхнээс мөстөж эхэлсэн бөгөөд 10-20-ны хооронд битүү мөсөн бүрхүүл тогтоно гэж аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээлжээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж