117 кг жинтэй бүсгүй загварын ертөнцөд “хүч үзнэ”

Хуучирсан мэдээ: 2015.01.29-нд нийтлэгдсэн

117 кг жинтэй бүсгүй загварын ертөнцөд “хүч үзнэ”

Эдүгээ 29 настай америк бүсгүй Тесс Холлидэй гэх бүсгүй томоохон загвар өмсөгчийн агентлагтай гэрээ хийж, загварын ертөнцөд хөл тавьжээ. 

Ингэснээр тэрбээр анхны том размерийн хувцасны модель болж байгаа юм байна. Калифорни мужийн Лос Анжелес хотод амьдардаг Тесс 165 см өндөртэй бөгөөд 117 кг жинтэй аж.

Лондонгийн нэр хүндтэй “MiLK Management” компанийн модель болсон баярт мэдээгээ өөрийн цахим хуудастаа нийтэлжээ. Сэтгэгдлийнхээ талаар тэрбээр “MiLK Management-ын модель боллоо. Том размерийн хувцасны загвар үзүүлэхээр гэрээ байгуулсан”  гэсэн байна.

Тесс 15 настай байхдаа модель болохоор шалгаруулалтад оролцож байсан ч нуруу нам, тарган  гэдэг шалтгаанаар тэнцдэггүй байжээ. Гэсэн ч мөрөөдлөө орхилгүй өнгөрсөн хугацаанд “Vogue” зэрэг сэтгүүлд фото моделиор ажилладаг байсан аж.

Б.ДАВАА

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж