Бүтээн байгуулалтын жилд Өмнөговь аймгийн төв Даланзадгадад 2,3 км дугуйн замыг явган хүний замын хамт байгуулж байнгын ашиглалтад хүлээн авах улсын комисс ажиллав. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Хомын тал ХХК гүйцэтгэсэн байна.
2017 оноос дугуйн замыг байгуулж эхэлсэн бөгөөд нийт 6,9 км дугуйн замтай болсноор бусад аймагтай харьцуулахад хамгийн урт дугуйн замтай аймаг болжээ. Дугуйчид уг спортыг сонирхогч нэмэгдэж байгаа нь тамирчдын байнгын бэлтгэл сургуулилт, хичээл зүтгэл төдийгүй аймгийн төвд дугуйн зам байгуулсны үр дүн юм.
Эх сурвалж: WWW.OMNOGOVI.GOV.MN
Холбоотой мэдээ