ХБНГУ-д туршлага судалж байна

Хуучирсан мэдээ: 2018.11.06-нд нийтлэгдсэн

ХБНГУ-д туршлага судалж байна

ХБНГУ-д туршлага судалж байна

2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан тушаалаар шүүх, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудын мэдээллийн нэгдсэн сан болон мэдээлэл дамжуулах нэгдсэн сүлжээний өдөр тутмын хэвийн үйл ажиллагаанд хяналт тавих, байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангах зорилго бүхий орон тооны бус, байнгын ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг байгуулсан.

Уг зорилгын хүрээнд тус ажлын хэсэг 2018 оны 11 дүгээр сарын 04-12-ний өдрүүдэд ХБНГУ-н Бавар болон Хэссэн мужийн шүүх эрх мэдлийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан туршлага судалж байна.

Бавар, Хэссэн муж улсын шүүх эрх мэдлийн байгууллагуудын үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт болон цахим хавтаст хэрэг, мэдээллийн технологийн төвийн үйл ажиллагаа, мэдээллийн аюулгүй байдал, шүүх болон мэдээллийн технологийн төвийн хамтын ажиллагаа, электрон гав зэрэг сэдвийн хүрээнд  танилцах ажлыг Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн "Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” төсөл зохион байгуулж байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Шүүхийн мэдээллийн технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг, Гүйцэтгэх нарийн бичгийн даргын туслах, ахлах шинжээч Б.Билгүүн нар оролцож байна.

Эх сурвалж: Шүүхийн ерөнхий зөвлөл

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж