Ерөнхийлөгч иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзав | News.MN

Ерөнхийлөгч иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзав

Ерөнхийлөгч иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзав

Ерөнхийлөгч иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр хүсэлт гаргасан иргэдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд хүлээн авч уулзлаа.

Уулзалтад, авто тээврийн үйлчилгээ эрхлэгч иргэдээс гадна “автомашинтай жагсаал”-д оролцож буй иргэд, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас бага хэмжээний зээл хүссэн ч зээл нь олгогдоогүй зэрэг 100 гаруй иргэн оролцож, санал хүсэлтээ хэллээ.

Тухайлбал, автомашинтай жагсаалд оролцож буй иргэд “2018 оны арваннэгдүгээр сарын 5-10-нд 07:00-11:00 цагийн хооронд шатахууны үнийн нэмэгдэл ард иргэдийн амьдралд хүндээр тусч, эдийн засгийн болон  худалдан авах чадвар муудаж, өргөн хэрэглээний барааны үнийн хөөрөгдөлд дарлуулж буйг эсэргүүцэн автомашинтай жагсаж байгаа” гээд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас нефтийн үнийн асуудалд анхаарал хандуулж, Засгийн газарт зөвлөмж, чиглэл өгөхийг хүсэж буй тухайгаа бичгээр уламжилсан юм.

Мөн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас бага хэмжээний зээл хүссэн иргэд ямар нэг намын харьяалалгүй, улс төр гэж явдаггүй ч тус сангаас эрх мэдэлтнүүд их хэмжээний зээл авснаас хойш дуу хоолойгоо нэгтгэх шаардлагатай гэж үзээд уулзах хүсэлт тавьснаа юун түрүүнд хэлсэн юм. Тэд Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийг дэмжих сангаас их хэмжээний зээл авсан эрх мэдэлтнүүд нь зөвхөн мөнгө биш боломж болон ирээдүйг хулгайлж буй явдал хэмээн үзэж байгаагаа илэрхийлж, нэр холбогдсон төрийн өндөр дээд албан тушаалтнуудад хуулийн дагуу хариуцлага тооцохыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас хүсэв.

Эх сурвалж: PRESIDENT.MN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Цэцэндэлгэр 2018-11-06 103.26.195.50

Намайг Та бүхэн ерөнхийлөгчөөр сонгочих. Миний мэдэхийн 7 үеэрээ л манай удмынхан Монгол улсын төлөө зүтгэж ирсэн. Надад маш сайн төлөвлөгөө байна. 3 жилийн дотор энэ бүх муухай идээ бээртэй улс төрийг цэвэрлэнэ. Хүчирхэг улс болгоно. Цаазыг сэргээнэ. Байгалийн баялагыг ард түмэнд л зориулна. Эмнэлэг, их дээд дунд сургууль цэцэрлэгийг үнэ төлбөргүй болгоно. Хулгайч луйварчдыг хасаад үлдсэн бүх Монголын ард түмэнд буюу хүн тус бүрд 99 сая төгрөгийг 2,6 жилийн дотор олгоно. Үргэлжлэл бий

Avatar

Цэцэндэлгэр 2018-11-06 103.26.195.50

Импортлогч биш экспортлогч улс болгоно. Цөлжилт, утаа, хөрсний бохирдлыг нам зогсооно. Монгол улсыг 3 том мужид хуваана. Муж болгоныг Нийслэлтэй болгож хүн сүргийн нүүдлийг зогсооно. Монгол улсыг хэвтээ тэнхлэгтээ төмөр замтай болгоно. Тэтгэврийн насыг эрэгтэй 55, эмэгтэй 50 байхаар тогтооно. Хорвоо уужим хийх ажил их байна.

Avatar

Zochin 2018-11-06 124.158.95.139

Ta l ard tumniig tuluuluhgui bol ene gishuud bol ali hediin idej uugaad ard tumniig gesn joohon ch setgel algadoo ireh jiliin tusuv ntr bol ter chigeeree byaluu huvaalt baina leedee ymar ch bsn erhiin daguu horig taviad uz bolohgui ard tumnii heleltsuuleg sanaliig abch uzii gedeg sanaachlaga gargaad uzeerei

Avatar

Зочин 2018-11-06 66.181.184.244

ЧАДАХГҮЙ БОЛ ӨӨРТ АШИГТАЙ УЛСТӨРИЙН НҮҮДЭЛ ХИЙХ БОЛОМЖ ГАРГАХ ХЭРЭГГҮЙ ЭРХЭМ ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ

Avatar

Зочинзочин 2018-11-06 64.119.16.100

Ёрөнхийлөгчөө та ард түмэний төлөөлөл , тийм учраас та ,улс оронд болж байгаа улс төрчидын увиагүй , үйлдэлийг таслан зогсоох хэрэгтэй .Мөн 2019 оны төсөвт хориг тавых хэрэгтэй , энэ төсөвийг ,ард түмэн хүлээн зөвшөөрөхгүй .Газрын албанд шалгалт оруулмаар байна , хээл хахууль , мөн ард түмэний эзэмшиж буй газрыг нь шийдэж өгөхгүй , байрлал сайтай газарыг нь өөрсдөө авч , өндөр үнээр зарж өөр хүмүүст шилжүүлж өгч , энгийн ард түмэнийг хохироож байна .Болорчулуун дарга ,орлогч дарга Загдсамбар .

Avatar

ЗочинзочинЗочин 2018-11-06 64.119.16.100

Ёрөнхийлөгч , ард түмэнийхээ ,амьдралыг дээшлүүлэх , ядуурал , хээл хахуул , мөн өрх толгойлсон эмэгтэйчүүдийг төрөөс харж үзэж , төрийн бүх байгууллагауудыг цэгцэнд оруулж , шат шатанд нь , хариуцлагыг нь чангатгаж , төрийн бүх үйлчилгээг ил тод шилэн болгох хэрэгтэй .Төрийн тэргүүн та өгсөн үүргээ 7 хоногоор нь хугацаа өгөн шийдвэрлүүлэх ажилыг нь шахаж шаардах хэрэгтэй байна .Төр хяналтаа сул байлгаснаас улс төрчид замбараагүй болсон байна .Төрийн албаны хуулыг шинэчлэх хэрэгтэй маш я.тай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж