ҮМТ: Нээлттэй сонсгол, цуглаан зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2018.11.06-нд нийтлэгдсэн

ҮМТ: Нээлттэй сонсгол, цуглаан зохион байгуулна

ҮМТ: Нээлттэй сонсгол, цуглаан зохион байгуулна

“Иргэдийн шударга шүүх” ТББ, Монголын Хүний төлөө намаас энэ сарын 20-нд СЕХ-ны дугуй зааланд “Шударга ёсыг Ц.Нямдоржоос эхлүүлье” нээлттэй сонсголыг зохион байгуулахаар болжээ.  Энэ талаар “Өнгөрсөн 28 жилийн хугацаанд долоон удаа УИХ-ын гишүүнээр, таван удаа Хуульзүйн сайдаар ажилласан Ц.Нямдорж шударга хүн мөн үү. Үнэнч, шударга хуульчийн дүр эсгэж хуульзүйн салбарыг доройтуулсан гэм буруугаа хүлээж, ард түмэндээ тайлбар өгөх ёстой” гэж ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт хэлэв. Мөн Монголын хүний төлөө намаас энэ сарын 12-26-ны хооронд “Сонгоод хаягддаг бус сонгоод хянадаг ард түмэн болцгооё” цуглааныг Сүхбаатарын талбайд зохион байгуулна гэв. Цуглааны үеэр “Агаарын бохирдлыг бууруулах сан”, “ЖДҮ-ийг дэмжих сан”, “Эрдэнэт”, “Оюутолгой”, “Тавантолгой” зэрэг үндэсний хэмжээний томоохон төсөл хөтөлбөр, сангуудын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх, хяналт хийх ард түмний ажлын хэсгүүдийг байгуулна гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж