Мунхаг удирдагчийн дарангуйлал дор сүйрч буй Венесуэл улс

Хуучирсан мэдээ: 2018.11.06-нд нийтлэгдсэн

Мунхаг удирдагчийн дарангуйлал дор сүйрч буй Венесуэл улс

Мунхаг удирдагчийн дарангуйлал дор сүйрч буй Венесуэл улс

Цагтаа нэг хүнд ногдох ДНБ-ээрээ дээгүүрт жагсаж, газрын тосны асар их баялагтай гэгддэг байсан Венесуэл улсын төрийн эрхийг Николас Мадуро 2013 онд авснаас хойш тус улсын эдийн засгийн чадамж 2017 он хүртэл 35 хувиар буурчээ. 2018 онд дахин 18 хувиар буурна гэж дэлхийн томоохон эдийн засагчид дүгнээд байна.

Өнгөрсөн хоёрдугаар сард явуулсан судалгаанаас үзэхэд Венесуэл улсын иргэдийн 90 хувь нь ядуу амьдарч, 60 орчим хувь нь өлсгөлөнгийн эхний шат руу орж байгаа гэнэ. Ядуурал эдийн засгийн хямралаас үүдэж нийгэмд гэмт хэргийн тоо огцом өсөж, 2017 онд л гэхэд 27 мянган хүн гэмт хэргийн золиос болжээ. Амиа алдсан хүмүүсийн гэр бүлийнхэн оршуулгын зардлыг дийлэхгүй учир цогцсуудыг авахгүй орхидог байна. Гудамжинд яваа нэгнийхээ хоол хүнсийг булаан зугтаах нь энгийн үзэгдэл болсон гэв.

 

Хот суурингууд нь байнга цахилгааны тасалдалд орж, дэлгүүрийн лангуун дээрх мах нь муудан өмхийрч, хямд мах олж идэх гэсэн иргэд нь муудсан махан дээр дараалал үүсгэн зогсож байгаа эмгэнэлт дүр зураг бол Венесуэл улсын одоогийн бодит байдал. Тэр ч байтугай цахилгааны тасалдалд орсон зарим хотод цогцос хадгалах газарт буй цогцсууд нь илжирч байна гэнэ.  Нийгэм нь унан доройтох тусам нийгмийн дээд давхаргынхан, сэхээтнүүд нь улсаасаа дүрвэн зугтаж байна. 2014 оноос хойш нийт 2,4 сая иргэн улсаа орхин цагаачилжээ. Венесуэл улсын 32 сая хүн амтай харьцуулахад энэ бол өндөр тоо юм.

Өмнөх ерөнхийлөгч Уго Чевас 2013 онд таалал төгсөн түүний халааг Николас Мадуро авснаар Венесуэл улс ийн хэдхэн жилийн дотор мөхөн доройтох болсон билээ. Харин түүний үзэж байгаагаар улс орон нь огцом уналтад орж байгаа нь АНУ тэргүүтэй томоохон улс орнуудын хориг арга хэмжээнүүд, эдийн засгийн маргаан нөлөөлж байна гэжээ. Барууны шинжээчид авлига хээл хахууль хавтгайрсан, нэг хүний дарангуйлал, социалист үзэл суртал, муу удирдлага нь энэ улсын хувь заяаг ийнхүү орвонгоор нь эргүүлж байна гэж үзэж байгаа юм байна.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж