УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлэлцэж байна. Учир нь прокурорын байгууллагаас Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгосон зээлийн асуудлыг шалгахын тулд Б.Батзориг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагатай байгаа тухайгаа УИХ-д мэдэгдсэн билээ. Прокуророос ирүүлсэн албан бичигт 48 цагийн дотор хариу өгөх ёстой тул ийнхүү шуурхайлан хэлэлцэж байна. Бүлгийн хурлын дараа Халдашгүй байдлын дэд хороо дээрх асуудлыг хэлэлцэнэ. Ингээд маргааш /2018.11.07/ УИХ-ын чуулганаар оруулах юм.
Холбоотой мэдээ