Уран гулгалтын Европын АШТ болж байна

Хуучирсан мэдээ: 2015.01.29-нд нийтлэгдсэн

Уран гулгалтын Европын АШТ болж байна

Шведийн Стокгольм хотноо уран гулгалтын Европын аварга шалгаруулах тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна. “Глобен Арена” цэнгэлдэх хүрээлэнд болж буй тивийн аварга шалгаруулах тэмцээн ганцаарчилсан, хосын, бүжгийн хосын төрлүүдэд явагдаж байна.

Тэмцээний хуваарийг дагуу өнөөдөр эмэгтэйчүүдийн, хосын бүжиг, маргааш эрэгтэйчүүдийн шигшээ, хосын бүжгийн үзүүлбэрүүд болох юм. Харин тэмцээний сүүлийн өдөр буюу ирэх ням гаригт(I.01) шилдэг хосуудыг шалгаруулснаар тивийн АШТ өндөрлөнө.

Дашрамд, ирэх гуравдугаар сард БНХАУ-д 2015 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох билээ.

Ч.БОЛОР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж