Кубын Ерөнхийлөгч Хойд Солонгост айлчилжээ | News.MN

Кубын Ерөнхийлөгч Хойд Солонгост айлчилжээ

Кубын Ерөнхийлөгч Хойд Солонгост айлчилжээ

Кубын Ерөнхийлөгч Хойд Солонгост айлчилжээ

Хойд Солонгосын хэвлэл мэдээллийн байгууллагын өчигдөр /2018.11.05/ мэдээлснээр Ким Жон Ун, Кубын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел нар уулзаж, хоёр орны стратегийн харилцааг өргөжүүлэн, бэхжүүлэхээр тохиролцжээ.

Кубын Ерөнхийлөгч өнгөрсөн дөрөвдүгээр сард ажлаа хүлээн авсан бөгөөд гадаадад хийх анхны айлчлал болгон ОХУ, Азийн орнуудаар айлчилж байгаагийн нэг нь Хойд Солонгос болж байгаа юм. Түүнийг ням гаригт /2018.11.04/ гэргийнхээ хамт Пеньянд хүрэлцэн ирэхэд нь Ким Жон Ун өөрийн биеэр онгоцны буудлаас угтан авчээ.

Хоёр улсын төрийн тэргүүн нар дээд хэмжээний уулзалтынхаа үеэр хоёр орны социалист түүхэн замнал болоод хамтын эв санааны нэгдлийн тухай ярилцан, нөхөрсөг, дулаан уур амьсгалд уулзалтыг өндөрлүүлсэн хэмээн Хойд Солонгосын хэвлэл мэдээллийнхэн бичжээ.

Социалист бүгд найрамдах засагтай Куба улсын төрийн тэргүүн болон Ким Жон Ун нарын уулзалт нь солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах Хойд Солонгосын оролдлогыг бодитоор дэмжихгүй байгаа АНУ-ын хувьд анхааруулга өгсөн хэрэг байж магадгүй юм. Өнгөрсөн долоо хоногийн турш Пеньяны албан ёсны мэдээллийн сувгууд АНУ-ыг Орос, Куба зэрэг улсуудад хэрэглэж байсан улс төрийн арга хэрэгсэл болох хориг арга хэмжээгээ нэмэгдүүлж байгаа нь Хойд Солонгосыг цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлэхэд хүргэж болзошгүйг анхааруулжээ.

Ирэх пүрэв гаригт /2018.11.08/ Хойд Солонгосын удирдагчийн ахлах зөвлөх Ким Ён Чол болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нар уулзахаар төлөвлөж байгаа билээ.

Кубын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел арван нэгдүгээр сарын 2-ны өдөр ОХУ-д айлчилж, 50 сая ам.долларын зэвсгийн худалдааны гэрээг үзэглэж, улс төр, эдийн засаг, цэргийн салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээ мэдэгджээ. ОХУ, Кубын Ерөнхийлөгч нар уулзалтынхаа төгсгөлд гаргасан хамтарсан мэдэгдэлдээ АНУ-ыг “бүрэн эрхт улсын дотоод хэрэгт оролцож байна” хэмээн шүүмжилсэн юм.

АНУ нь Кубад 1958 онд худалдааны хориг тавьж байсан нь өнөөг хүртэл хүчинтэй хэвээр байгаа юм. ОХУ-ын хувьд 2014 онд Крымийг өөртөө нэгтгэснээс хойш Европын  холбоо, АНУ-ын зүгээс хориг арга хэмжээ аваад байгаа юм.

Кубын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел өнөөдөр хойд Солонгос дахь айлчлалаа өндөрлүүлж, үргэлжлүүлэн Хятад, Вьетнам, Лаос улсуудад айлчлах юм.

Эх сурвалж: TIME

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2018-11-06 202.131.233.190

ЭНЭ ХОВОО ЕРТӨНЦ ДЭЭР КОММУНИЗМЫН ХИЙ ҮЗЭГДЭЛ ТЭНҮҮЧИЛЖ БУЙ СҮҮЛЧИЙН УЛСУУДЫН ХАРГИС ДЭГЛЭМҮҮДИЙН ТОЛГОЙЛОГЧИД УУЛЗЖЭЭ,МАНАЙД ИЙМ ДЭГЛЭМИЙН ҮЛДЭГДЛҮҮД ОРОХ ГАРАХ НҮХЭЭ ЭРЭН АМЬ ТЭМЦЭН ТЭМЦЭЛДЭЖ БАЙНА.

Avatar

Зочин 2018-11-06 202.72.245.202

ОРОО НЬ ОРООГООРОО ЖОРОО НЬ ЖОРООГООРОО ГЭЖ ҮНЭН ШҮҮ ЭНЭ ХОЁРТОЙ ГУРАВЛАХ ХҮСАЛТЭЙ ҮХЭР МОГГОЛ БАС МЭР СЭР БАЙНА ШҮҮ ЕР НЬ ЭНЭ 2-ЫН НАЙЗАД ВЕНЕСУЭЛ ЗИМБАБВЕ ОРОС СИРИ ЭНТЭР ОРДОГ ЮМ ШҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж