“Харанга”-ын Ц.Чулуунбатын амилуулсан “Эр хүн”

Хуучирсан мэдээ: 2018.11.06-нд нийтлэгдсэн

“Харанга”-ын Ц.Чулуунбатын амилуулсан “Эр хүн”

“Харанга”-ын Ц.Чулуунбатын амилуулсан “Эр хүн”

“Харанга” хамтлагийн аргил гитарчин, дуучин, урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат “Эр хүн” дууны клипээ өлгийдөж аваад удаагүй байна.

Уг дууны үгийг яруу найрагч Л.Мөнхжаргал, аяыг Ц.Чулуунбат өөрөө бичсэн байдаг юм. Амьдралын эрээн бараанд ноён нуруу хугаралгүй, нэг л зангаар туучиж яваа эр хүний тухай өгүүлэх энэхүү дууны клипийн зураг авалтыг Хар зүрхний хөх нуурт авчээ.

Өнгөрсөн зун “Харанга” хамтлагийнхан Өмнөговь аймгийн Ханбогд суманд орших Оюутолгой компанид  тоглолт хийх үеэрээ Ц.Чулуунбат “Амьдралын бэлэг” цомогт багтсан энэхүү дуугаа клипжүүлэх санаа төрж,  G-Entertainment-ийн хамт олон дүрсжүүлжээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж