Шинэ цэвэрлэх байгууламж нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2018.11.06-нд нийтлэгдсэн

Шинэ цэвэрлэх байгууламж нээгдлээ

Шинэ цэвэрлэх байгууламж нээгдлээ

Хоногт 20 мянган шоо метр бохир ус цэвэрлэн, лагийг нь дахин боловсруулж метан хий үйлдвэрлэдэг цэвэрлэх байгууламж өнөөдөр /2018.11.06/ нээлтээ хийлээ.

Хан-Уул дүүргийн X хороонд байрлах тус байгууламж ашиглалтад орсноор хоногт 190 орчим мянган шоо метр бохир ус цэвэрлэдэг Төв цэвэрлэх байгууламжийн ачааллыг бууруулах юм.

Мөн тус цэвэрлэх байгууламж нь Улаанбаатар хотын баруун өмнөд хэсэг буюу Яармаг, Нисэхэд байрлах орон сууц, шинэ гэр хорооллын 160 мянган айлаас ялгарах бохирыг цэвэрлэнэ.

ТүүнчлэнНисэхэд байрлах хуучин цэвэрлэх байгууламж нь хоногт 2500-2800 шоо метр бохир ус цэвэрлэж байгаа нь хангалтгүй байсан тул хуучин цэвэрлэх байгууламжид хүлээн авдаг бохирыг шинэ цэвэрлэх байгууламжид шилжүүлэхээр боллоо.

Шинэ цэвэрлэх байгууламжийн онцлог нь битүү технологиор хийсэн, бүрэн автомат ажиллагаатай, бохирыг химийн арга болон хэт ягаан туяагаар халдваргүйжүүлж, 98 хувь цэвэрлэх аж. Мөн бохироос үлдсэн лагийг метан хий буюу дулаанд ашиглах боломжтой газ үйлдвэрлэх юм байна.

Байгууламжийг Улсын төсвийн 33 тэрбум төгрөгөөр “HNC” компани таван жилийн хугацаанд барьжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж