Олон улсын дугуйн наадамд монгол тамирчин түрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2018.11.06-нд нийтлэгдсэн

Олон улсын дугуйн наадамд монгол тамирчин түрүүлжээ

Олон улсын дугуйн наадамд монгол тамирчин түрүүлжээ

“Үзэсгэлэнт Юннань 2018” олон улсын “Гранфондо” унадаг дугуйн наадмын гуравдугаар шатны уралдаан даваа гаригт /2018.11.05/ Хятадын Юннань хотноо болжээ.  Монгол Улсын тамирчин Б.Мягмарсүрэн тус наадмын эрэгтэйчүүдийн ангилалд тэргүүн байр эзэлсэн байна.

Гуравдугаар шатны тэмцээн далайн түвшнээс 1400 метрийн өндөрт ууланд болсон бөгөөд Монголын тамирчин Б.Мягмарсүрэн 148 км замыг гурван цаг 56 мин 54 секундэд туулж уралдааныг тэргүүлэв.

Тэрбээр барианд орсныхоо дараа “Би үнэхээр азтай байлаа. Учир нь манай багийн гишүүд маш сайн ажиллаж тэмцээний дунд үеэс эхлэн намайг тэргүүн эгнээнд оруулахаар их дэмжсэн” хэмээн хэлжээ.

"Гранфондо" уралдаан нь 1970 онд анх Итали улсад зохион байгуулагдаж байсан холын зайн уралдаан юм. Өдгөө дэлхийн олон оронд уламжлал болон зохион байгуулагдах болжээ. Харин Юннаний "Гранфондо" унадаг дугуйн их наадам 2014 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж байгаа билээ. Энэ жилийн наадамд 26 орны 1500 орчим тамирчин оролцсон байна.

 

Эх сурвалж: XINHUA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ГайхмаарГайхмаар
11
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж