Ким Жон Ун энэ сард ОХУ-д айлчилж магадгүй

Хуучирсан мэдээ: 2018.11.06-нд нийтлэгдсэн

Ким Жон Ун энэ сард ОХУ-д айлчилж магадгүй

Ким Жон Ун энэ сард ОХУ-д айлчилж магадгүй

БНСУ-аас ОХУ-д суугаа элчин сайд У Юн Гын "Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны ОХУ-д хийх айлчлал арваннэгдүгээр сард болж магадгүй" хэмээн даваа гаригт /2018.11.05/ мэдэгджээ. Тэрбээр цааш нь “ОХУ-ын зүгээс Ким Жон Уны айлчлалыг энэ ондоо багтаан хэрэгжүүлэх хүсэлтэй байгаа. Хойд Солонгосын хувьд ч айлчлал болох хугацаа, газар болон хэлэлцэх асуудалд анхаарал хандуулж байгаа байх" гэв. Өнгөрсөн аравдугаар сарын 8-ны өдөр ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Хойд Солонгосын удирдагчийн айлчлалд бэлтгэж байгаа талаар мэдээлж байсан билээ.

Дашрамд дурдахад, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 2019 оны эхний хагаст Сөүлд айлчлахаар төвлөсөн байна. Сөүл Москва хоёр чөлөөт худалдааны хэлэлцээнд гарын үсэг зурахаар бэлтгэж байгаа бөгөөд энэхүү хэлэлцээг байгуулснаар, Өмнөд Солонгос улс ОХУ-аар дамжуулан Евроази руу гарах сонирхолтой байгаа гэнэ.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж