Эмэгтэй теннисчдийн улирал өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2018.11.06-нд нийтлэгдсэн

Эмэгтэй теннисчдийн улирал өндөрлөв

Эмэгтэй теннисчдийн улирал өндөрлөв

Мэргэжлийн талбайн теннисний WTA буюу эмэгтэйчүүдийн теннисний холбооны 2018 оны улирал өндөрлөв. Энэ оны 1 сард Австралийн Брисбэний ОУ-ын тэмцээнээр эхэлсэн WTA-н улирал өнгөрсөн амралтын өдөр Хятадын Жухай хотноо зохион байгуулагдсан Элит Трофи тэмцээнээр өндөрлөсөн. Одоо эмэгтэй шигшээ багуудын дунд зохион байгуулагддаг Фэд Кап тэмцээний финалын тоглолт үлдээд байна.

Улиран одож буй 2018 онд эмэгтэй теннисчдээс хамгийн олон цомыг Уимблидоны хошой аварга Чехийн П.Квитова хүртсэн бөгөөд чансаа өндөр Премьер Мандатори зэрэглэлийн , Премьер-5 зэрэглэлийн тэмцээнд 2, Премьер зэрэглэлийн тэмцээнд 2 түрүү хүртэж нийт 3.3 сая ам.долларын мөнгөн шагналыг өөрийн болгосон байна.

Харин Их Дуулга тэмцээнүүдээс Автсралийн нээлттэй тэмцээнд К.Возняцки, Ролан Гаррост С.Халеп, Уимблидонд А.Кербер, Америкийн нээлттэй тэмцээнд Н.Осака түрүүлсэн. Германы А.Керберийн хувьд Их Дуулга тэмцээний 3 дахь цом байсан бол К.Возняцки, С.Халеп, Н.Осака нар Их Дуулга тэмцээний анхны цомоо өргөсөн.

Эмэгтэй ганцаарчилсан теннисчдийн чансааг энэ онд С.Халеп тэргүүлэн эхлүүлсэн бөгөөд 1 сарын 29-нөөс 2 сарын 25-ны хооронд Данийн К.Возняцкид тэргүүллээ алдаад байсан бол 2 сарын 26-нд дахин чансааг тэргүүлснээр урдаа өрсөлдөгчдөө алдалгүй улирлыг өндөрлүүлж байна.

Энэ жилийн онцлох тоглогчид бол мэдээж С.Уилльямс болон К.Бертенс нар байлаа. Их Дуулга тэмцээний 23 удаагийн аварга С.Уилльямс анхны хүүхдээ төрүүлээд эргэн ирсэн бөгөөд ямар нэгэн тэмцээнд түрүүлж чадаагүй ч Уимблидоны шигшээд шалгарсан. Тэгвэл 26 настай Нидерланд теннисчин К.Бертенс карьерынхаа хамгийн дээд чансаанд хүрч №9-д эрэмбэлэгдэн оны сүүлийн тэмцээн болон WTA Finals тэмцээнд С.Халепын оронд оролцож хагас шигшээд шалгарсан. Нидерланд бүсгүй энэ жил чансаа өндөр Цинциннати болон Чарлестоны тэмцээнд түрүүлснийг онцлох ёстой.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж