Алаг тахь, илжигний эрлийз төржээ

Хуучирсан мэдээ: 2018.11.06-нд нийтлэгдсэн

Алаг тахь, илжигний эрлийз төржээ

Алаг тахь, илжигний эрлийз төржээ

Английн нэгэн фермд алаг тахь болон илжигний эрлийз төрсөн ховор, сонин явдал тохиолджээ.

“Алаг илжиг”-ийн эх болох зургаан настай алаг тахийг эзэд нь Германаас 13 мянган ам.доллароор авч байсан бөгөөд түүнийг тус эдлэнд амьдардаг есөн илжигний хамт байлгадаг байв.  Эдлэнд ганцхан алаг тахь байсан тул эзэд нь түүнийг хээлтэй болсныг ч анзаараагүй байхад нь “алаг илжиг” төрсөн байна. “Нэг өглөө босоод цонхныхоо хөшгийг нээтэл гадаа бяцхан унага хэвтэж байсныг хараад би үнэхээр их цочирдсон” хэмээн фермийн эзэн хатагтай Турнер хэлжээ.

Унага нь алаг тахь, илжигний эрлийз учраас хагас зэрлэг амьтан гэсэн үг юм. Тиймээс хааяа эзнийгээ өшиглөх, зугтаж гүйх зэрэг авир гаргадаг гэнэ. Гэхдээ унага төрөөд аль хэдийн нэг сарын хугацаа өнгөрсөн болохоор одоо тэжээвэр амьтны амьдралд дасаж эхэлж байгаа ажээ. Алаг тахь ч бас унагаа ихэд халамжилж байгаа юм.

Эздийнх нь үзэж байгаагаар алаг тахь, илжигний эрлийз төрсөн нь байгалийн хуулийн эсрэг үйл явдал биш ажээ. Учир нь тэрбээр алаг тахийг илжигтэй хүчээр эвцэлдүүлээгүй бөгөөд унага нь хэвийн өсөн торниж байгаа өхөөрдөм амьтан гэдгийг хэлсэн байна.

Тахь, илжиг хоёр нь хоёулаа морины төрөлд хамаарах боловч тэдний дундаас эрлийз маш ховор төрдөг бөгөөд 2016, 2011 онд Хятадад хоёр, 2013 онд Италид, Мексикт 2014 онд тус тус нэг төрж байжээ. Шинжлэх ухаанд алаг тахь, илжигний эрлийзийг албан ёсоор “Зеброид” гэж нэрлэдэг.

Эх сурвалж: Independent.co.uk

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж