Программ хангамжийн зах зээлд ч үндэсний үйлдвэрлэгч байдаг

Хуучирсан мэдээ: 2018.11.07-нд нийтлэгдсэн

Программ хангамжийн зах зээлд ч үндэсний үйлдвэрлэгч байдаг

Программ хангамжийн зах зээлд ч үндэсний үйлдвэрлэгч байдаг

Улаанбаатар хотод олон улсын жишигт нийцсэн онлайн такси үйлчилгээг нэвтрүүлж буй UBCAB апп хөгжүүлэгч ЮБИ КАБ компанийн гүйцэтгэх захирал Н.Отгонбаяртай ярилцлаа.


-Сайн байна уу. Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд онлайн такси үйлчилгээний апп хөгжүүлж байгаа гэж дууллаа. UB CAB гэсэн нэр нь яг ямар утга агуулж байна вэ?

-КАБ гэдэг үг бол такси гэсэн үг. Англичууд Taxi, америкчууд Cab гэж дууддаг

-Улаанбаатарын такси гэсэн утгатай товчлол юм байна?

-Тийм ээ. Гэхдээ бид Эрдэнэт, Дархан хотод энэ нэрээрээ үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаа тул цаашид UBCAB гэдэг нь UBER гэдэг шиг бүтээгдэхүүний брэнд нэр байгаасай гэж хүсдэг.

-ЮБИ КАБ ХХК хэдэн такситай вэ? Танай үйлчилгээний онцлог юу вэ?

-Бид өөрсдөө нэг ч таксигүй. Гэхдээ Улаанбаатар хотод албан ёсоор такси, үйлчилгээ эрхэлдэг компаниудын шоо симфор, бүртгэлтэй такси болгон манай үйлчилгээнд явах боломжтой. Одоогийн байдлаар албан ёсны 180 гаруй такси манай үйлчилгээнд бүртгэлтэй байна.

Хүн хэрэгтэй үедээ хэрэгтэй үйлчилгээгээ хэрэгтэй газраа мобайл технологийн тусламжтай авах шийдэл санал болгодог On-deman платформууд хурдацтай хүчээ авч байна. Бидний хувьд On Demand такси дуудлагын платформыг хэрэглэгчдэд санал болгодог үндэсний компани юм. UBCAB АПП-ыг татаж авсан хүн ямар нэгэн лавлах дугаар руу залгаж ярианы нэмэлт төлбөр төлөх шаардлагагүй, өөрт хамгийн ойрхон байгаа таксиныхаа байршлыг хараад шууд дуудахаас эхлээд хүрэх газар, төлбөр төлөх хүртэл хэрэглэгч өөрөө үйлчилгээгээ бүрэн хянах боломжтой платформ юм.

-Хэрэглэгч хянах боломжтой гэдгээ илүү тодруулахгүй юу?

-Та АПП-аар такси дуудсан бол хаанаас ямар, зайнаас, ямар хугацаанд хэн гэдэг жолооч ирж байгааг харах боломжтой мөн такси үйлчилгээний хамгийн их хэл ам дагуулдаг үнэ тарифыг хэрэглэгч өөрөө гар утсан дээрээ хянах бүрэн боломжтой. Үнэ тарифын хувьд маргаан гаргахгүй баталгаажсан тоолуураар такси үйлчлэх үүрэгтэй. Бид 99.9 хувийн нарийвчлалтай тооцоолдог дижитал таксиметрийг дотооддоо үйлдвэрлэж Монгол улсад хэрэглэхийг зөвшөөрсөн загварын баталгааны гэрчилгээ, тусгай зөвшөөрлөө тун саяхан аваад байна. Энэ бүгдийн дүнд хамгийн чухал нь үйлчилгээний стандартыг хэрэглэгч өөрөө тогтоож бүрэн хянана гэсэн үг юм. Мөн харилцааны доголтой юм уу, ямар нэгэн аргаар хэрэглэгчээс илүү мөнгө залилдаг, бохир такситай жолооч нарыг хиймэл оюун ухаан дээр суурилсан систем хэрэглэгчийн үнэлгээнд үндэслэн өөрөө арга хэмжээ авч шийдвэрлэж байх платформыг нэвтрүүлэхэд бэлэн боллоо.

-Хиймэл оюун ухаан дээр суурилсан такси үйлчилгээний платформ санал болгоно гэлээ, ийм хэмжээний технологийг монголчууд хөгжүүлэх хэмжээнд хүрсэн гэж үү?

-Бид мэдээлэл технологийн эрин зуунд амьдарч байна. Монголчууд бид хэдийгээр дэлхий хөгжлөөс олон зүйлээр хоцордог ч мэдээлэл технологийн хөгжлийн индексээрээ хэрэглэгчийн хувьд ч, технологийн мэргэжилтнүүдийн хувьд ч хурдацтай урагшилж байгаа улс орон.

Хиймэл оюун ухаан дээр суурилсан цахим платформын гол амин сүнс нь дата юм. Жишээ нь, манай систем шинэ технологийг нэвтрүүлснээр 2013 оноос хойш цугласан хэрэглэгчийн дата дээр суурилан хиймэл оюуны тусламжтайгаар хэрэглэгчийн эрэлтийг урьдчилан таамаглах, үйлчилгээг оновчтой зохион байгуулах боломжийг бий болгож байна.

Одоо ажиллаж байгаа UBCAB 2.0 хувилбараараа хэдий нь бид 40 мянган бүртгэлтэй хэрэглэгчтэй болж, 600 гаруй мянган амжилттай дуудлага нэг ч операторгүйгээр хэрэглэгч жолоочийг амжилттай холбосон байдаг.

Мөн UBCAB 2.0 хувилбар дээр анх дөрвөн инженер залуу ажиллаж байсан бол шинэ хувилбар UBCAB 3.0 дээр зөвхөн програмчлалын багт 15 инженер жилийн турш ажиллаж байна.

Бид багтаа дотоодын тэргүүлэх хөгжүүлэгч залуучуудыг нэгтгэснээс гадна дэлхийд технологиороо тэргүүлэгч Amazon.com, АНУ-д UBER, LYFT компанид ажилладаг монгол инженер залуучуудтайгаа холбогдон шинэ хувилбар дээрээ зөвлөгөө авч хамтран ажиллаж байна. Мөн бид дотоодын онлайн худалдаанд салбарт үсрэлт хийж буй Shoppy.mn -ийн хөгжүүлэлтийн багтай нягт хамтран ажиллаж байна.

UBCAB програм хөгжүүлэлтийн багийн маань бүтэн жилийн ажлын тайлан болох UBCAB 3.0 хувилбараа тун удахгүй хэрэглэгчдэдээ танилцуулахад бэлэн болоод байна.

-Танайхтай өрсөлдөхүйц компани хэр олон байдаг вэ? Одоо шинэчлэгдэж байгаа UBCAB 3.0 хувилбар дээр ямар өөрчлөлтүүд орж байгаа вэ?

-Улаанбаатар хотод нэгдүгээр эгнээний зөвшөөрөлтэй 12 компанийн 500 гаруй такси бүртгэлтэй байна. Эдгээр такси компани манай өрсөлдөгч гэхээсээ харин хамтрагч байгууллагууд юм. Бид жолооч нарыг нь дуудлагаар хангаж хамтран ажилладаг гэсэн үг юм.

Манай компанийн хувьд өөрсдийнхөө зах зээл дээр ямар ч компанитай хуулийн хүрээнд өрсөлдөхөд хэзээд бэлэн. Цаг хугацаа бол бизнесийн хамгийн том өрсөлдөөн. Цаг хугацаа хожих үүднээс гаднын хэд хэдэн ижил төрлийн АПП-ыг түрээсээр оруулж ирсэн, зарим нь төлөөлөгчийн газраа байгуулж байна гэж сонссон. Програмчлал нь өөрөө үйлдвэрлэл, программ хангамжийн зах зээлд ч гэсэн үндэсний үйлдвэрлэгч гэсэн ойлголт байдаг. Улс орнууд өөрийн орны бүтээгдэхүүнээ бодлогоор дэмждэг, хэрэглээндээ иргэд нь ч, төр нь ч гаднын платформуудыг шахдаг.

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжмээр байна даанч түүхий эдийн үнэ, технологийн зардлаасаа шалтгаалж импортын ижил төрлийн бүтээгдэхүүнээс үнэтэй байдаг гэсэн шүүмжлэл их байдаг. Харин программ хангамжийн салбарт бол үндэсний үйлдвэрлэл дотооддоо өрсөлдөх чадвар бүх талаараа хамаагүй илүү юм. Бид хэрэглэгчдийнхээ зан төлөв хэрэгцээ, дотоодын эко системээ хэнээс ч илүү мэднэ дотоодын бусад системтэй бүрэн интеграци хийж чадаж байна.

Жишээ нь, бид UBCAB 3.0 хувилбар дээрээ бид НӨАТУСистемтэй бүрэн интеграц хийж Монголд анх удаа такси төлбөрийн баримт буюу Е-Баримт олгох боломжтой боллоо.

Мөн бүх банкны мобайл АПП, мөн дотоодын төлбөр тооцооны цахим хэтэвчүүд /Wallet болох MostMoney, Candy зэрэг хэтэвчийг тань UBCAB 3.0 систем дээр бүрэн интеграци хийлээ.

Шинэ хувилбарт орж байгаа өөрчлөлтүүд гэвэл хаягжилт, стандарт гээд олон зүйл хэлж болохоор байна зарим зүйлийг нууц хэвээр үлдээе.

-Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье. Уншигч та бүхэн UBCAB апп татаж аваад, өөрт хамгийн ойр байрлаж байгаа таксигаар үйлчлүүлээрэй.

iOS: https://goo.gl/hz7gs2       

Android: https://goo.gl/nDWc5n

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж