Г.Ануужин ДАШТ-д 34-р байр эзлэв | News.MN

Г.Ануужин ДАШТ-д 34-р байр эзлэв

Г.Ануужин ДАШТ-д 34-р байр эзлэв

Г.Ануужин ДАШТ-д 34-р байр эзлэв

Хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ Туркменистан улсын Ашхабад хотод эдгээр өдрүүдэд болж байна. Тэмцээнд 80 орны 604 тамирчин /эрэгтэй 321, эмэгтэй 283/ өрсөлдөж байгаагаас медалийн эзэд эхнээсээ тодорч эхэллээ.

Энэ удаагийн ДАШТ-д Монгол Улсын хүндийн өргөлтийн холбооны ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяраар удирдуулсан зургаан эмэгтэй тамирчин оролцохоос Ч.Нямзул, Г.Ануужин нарын тэмцээн өндөрлөжээ.

49 кг-д өрсөлдсөн Ч.Нямзул огцом өргөлтөөр 63 кг-ыг өргөсөн ч түлхэлттэй өргөлтөө амжилтгүй гүйцэтгэсэн байна. Энэ жинд нийт 34 тамирчин өрсөлджээ.

Өчигдөр /2018.11.05/ 64 кг-д өрсөлдсөн Г.Ануужин огцом өргөлтөөр 89 кг, түлхэлттэй өргөлтөөр 109 кг-ыг өргөж, нийлбэр дүнгээр 198 кг-ыг өргөн 34-р байрт орсон байна. Энэ жинд 48 тамирчин өрсөлдсөн байна.

Энэ жил 20 настай Г.Ануужин Польшид болсон оюутны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэнээс гадна Тайландын эзэн хааны нэрэмжит Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн юм.

Оюутны ДАШТ-ий дэд аварга Г.Ануужин, Туркменистан 2018

Туркменистанд болж буй хүндийг өргөлтийн ДАШТ-д шүүгчээр олон улсын шүүгч Л.Одгэрэл ажиллаж байна. Тэрбээр энэ жил Индонезид болсон Азийн наадам, Аргентинд болсон залуучуудын олимпийн наадам зэрэг томоохон тэмцээн уралдаан шүүгээд байна.

Тэмцээн арваннэгдүгээр сарын 10-д өндөрлөнө.

Олон улсын шүүгч Л.Одгэрэл, Туркменистан 2018

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-11-06 98.210.216.106

Shuugch bish oor hun ywulmar bna shu

Avatar

Зочин 2018-11-06 202.131.225.197

хаха, хамгийн сүүлийн байр уу?

Avatar

Зочин 2018-11-06 95.85.108.69

Энэ өөдгүй атаархуу зан засраагүй цагт яаж та нар хөгжих вэ дээ.\nӨөдтэй өнгөтэй яваа нэгнээ бас татаад дэргэдээ авчирчих өлөн санаатай ,өлсөглөн сэтгэлгээтэй хүмүүс ,танай холбоонд бас байдаг бололтой.Би л хувьдаа энэ бүсгүйгээр бахархаж,хүндэтгэж ,хайралж явдаг.Надтай адил олон ч хүмүүс хүндэлж түүнээс эрч хүч авдаг гэдэгт эргэлзэхгүй байна.Эрт дээр цагаас хүчтэй эмэгтэйчүүдээ дэргэдээ байлгахыг хүсдэг байсан Монгол ухаан одоо цагт харийнхний бодлогоор үгүй болж байх шиг ,Амжил хүсьe Од минь

Avatar

Зочин 2018-11-06 150.129.143.244

Одоо энэ шүүгч гээд л улсын мөнгө идсэн хүмүүс энэ хүмүүсийн зардал гэж байхаар хэдэн тамирчныхаа идэх уух байрлах газраар хангавал яасан юм

Avatar

Зочин 2018-11-06 150.129.143.244

Шүүгч нараа явуулж байхаар тамирчидаа явуулж байсан нь дээр бишүү спорт газрын сайдаа

Avatar

Зочин 2018-11-06 103.229.120.74

шүүгч нар гэж хэнд.ч хэрэггүй амьтад.байх юм ялангуяа энэ авгай бол.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж