Г.Ануужин ДАШТ-д 34-р байр эзлэв

Хуучирсан мэдээ: 2018.11.06-нд нийтлэгдсэн

Г.Ануужин ДАШТ-д 34-р байр эзлэв

Г.Ануужин ДАШТ-д 34-р байр эзлэв

Хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ Туркменистан улсын Ашхабад хотод эдгээр өдрүүдэд болж байна. Тэмцээнд 80 орны 604 тамирчин /эрэгтэй 321, эмэгтэй 283/ өрсөлдөж байгаагаас медалийн эзэд эхнээсээ тодорч эхэллээ.

Энэ удаагийн ДАШТ-д Монгол Улсын хүндийн өргөлтийн холбооны ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяраар удирдуулсан зургаан эмэгтэй тамирчин оролцохоос Ч.Нямзул, Г.Ануужин нарын тэмцээн өндөрлөжээ.

49 кг-д өрсөлдсөн Ч.Нямзул огцом өргөлтөөр 63 кг-ыг өргөсөн ч түлхэлттэй өргөлтөө амжилтгүй гүйцэтгэсэн байна. Энэ жинд нийт 34 тамирчин өрсөлджээ.

Өчигдөр /2018.11.05/ 64 кг-д өрсөлдсөн Г.Ануужин огцом өргөлтөөр 89 кг, түлхэлттэй өргөлтөөр 109 кг-ыг өргөж, нийлбэр дүнгээр 198 кг-ыг өргөн 34-р байрт орсон байна. Энэ жинд 48 тамирчин өрсөлдсөн байна.

Энэ жил 20 настай Г.Ануужин Польшид болсон оюутны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэнээс гадна Тайландын эзэн хааны нэрэмжит Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн юм.

Оюутны ДАШТ-ий дэд аварга Г.Ануужин, Туркменистан 2018

Туркменистанд болж буй хүндийг өргөлтийн ДАШТ-д шүүгчээр олон улсын шүүгч Л.Одгэрэл ажиллаж байна. Тэрбээр энэ жил Индонезид болсон Азийн наадам, Аргентинд болсон залуучуудын олимпийн наадам зэрэг томоохон тэмцээн уралдаан шүүгээд байна.

Тэмцээн арваннэгдүгээр сарын 10-д өндөрлөнө.

Олон улсын шүүгч Л.Одгэрэл, Туркменистан 2018

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж