Испани теннисчин Р.Надал АТР Финалс тэмцээнийг өнжинө

Хуучирсан мэдээ: 2018.11.06-нд нийтлэгдсэн

Испани теннисчин Р.Надал АТР Финалс тэмцээнийг өнжинө

Испани теннисчин Р.Надал АТР Финалс тэмцээнийг өнжинө

Мэргэжлийн талбайн теннисний улирал өндөрлөх шатандаа ороод байна. Өнгөрсөн амралтын өдөр Парис мастерс тэмцээн аваргаа тодруулсан бол ирэх амралтын өдөр эрэгтэй теннисчдийн оны сүүлчийн тэмцээн болох АТР Финалс тэмцээн Лондон хотноо болно. АТР Финалс тэмцээн бол эрэгтэй теннисчдийн ганцаарчилсан болон хосын төрөлд чансаагаараа эхний 8-д багтсан тамирчид өрсөлддөг тэмцээн юм. АТР-н чансааны шилдэг найман тоглогчид дундаас чансааны  №4 Аргентин улсын теннисчин Хуан Мартин дель Потро бэртлийн улмаас оролцох боломжгүй болоод байсан бол чансааны №4 Испаний Р.Надал мөн өрсөлдөх оролцох боломжгүй болжээ.

“Шороон кортны хаан” Р.Надал өөрийн твиттер хуудсаараа дамжуулан шагай болон хэвлийн хөндийн зовиурын улмаас энэ удаагийн АТР Финалс тэмцээнд оролцох боломжгүй гэдгээ илэрхийлсэн байна. “Энэ жил нэлээд хүндхэн байлаа. Хэдийгээр сайн байгаа ч бэртэл гэмтэлтэй байна. Би энэ улирлыг сайн дуусгах гэж чадах бүхнээ хийсэн” гэж ярьжээ. Тэрээр цааш нь “харамсалтай нь Парист хэвлийн хөндий асуудалтай байснаас гадна дараа нь шагайны хагалгаанд орох шаардлагатай боллоо” гэж бичсэн байна. Ийнхүү бэртлийн улмаас АТР Финалс тэмцээнд оролцох боломжгүй болсон бол түүнийг орлож АНУ-ын теннисчин Ж.Иснер оролцоно.

АТР Финалс тэмцээн нь 1970 оноос зохиогдож эхэлсэн бөгөөд хатуу гадаргуутай битүү дээвэртэй ордонд зохион байгуулагддаг. 1989 он хүртэл АТР Мастерс гранпри, 1999 он хүртэл АТР Тур Дэлхийн аварга, 2008 он хүртэл Мастерс кап нэртэй зохион байгуулагдаж байгаад 2009 оноос АТР Тур Финалс, 2017 оноос АТР Финалс нэртэй болсон. Шилдэг наймын өрсөлдөөнд Р.Федерер хамгийн олон буюу 6 удаа түрүүлсэн бол одоо тоглож байгаа тоглогчдоос Н.Жокович 5 удаа түрүүлсэн амжилтаар дэд байранд бичигдэж байна. Харин Р.Надалын хувьд тус тэмцээнд 2 удаа шигшээд шалгарсан ч түрүүлж чадаагүй.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж