Ерөнхий сайд У.Хүрэлсүх Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдийг зээлээ бүрэн барагдуулж, ард түмнээс уучлал гуйгаагүй цагт УИХ-ын сонгуульд нэр дэвших эрх олгохгүй гэдгээ өнөөдөр чуулганы хуралдаанд оролцох үеэрээ мэдэгдлээ.
Тэрбээр “Зээл авсан гишүүдийг авсан зээлээ буцааж төл, ард түмнээсээ уучлал гуй алдаагаа зас, зөрчил гаргасан бол хариуцлагаа хүлээ гэж хэлсэн. Энэ бол зөвхөн МАН-д ч биш, АН-д ч ирээдүйд төрд ажиллах сэтгэл зүрхтэй залууст ч хамааралтай үг. Намын гишүүддээ хандаж дахин хэлэхэд зээлээ төлж, ард түмнээс уучлал гуйгаагүй нэг ч гишүүнийг дахин нэр дэвшүүлэхгүй. Би Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа л хэлсэн. Би юунаас ч айхгүй. Зөвхөн ард түмний итгэлийг алдахаас айж байна. Надаас хууль бус зүйл битгий шаардаарай гэж хэлсэн шүү” хэмээн мэдэгдлээ.
Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан гэх эрх баригч намын гишүүдээс одоогийн байдлаар Ж.Энхбаяр зээлээ бүрэн барагдуулж, уучлал гуйгаад байгаа бол Б.Батзориг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын албанаас буугаад буй.
Харин бусад нь Ерөнхий сайдын сануулснаар хийхгүй бол 2020 оны сонгуульд нэр дэвших лөөлөө болох нь ээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ