Рианна Трампад сануулга өгөв | News.MN

Рианна Трампад сануулга өгөв

Рианна Трампад сануулга өгөв

Рианна Трампад сануулга өгөв

АНУ-ын заврын сонгууль болж байгаатай холбоотой дуулиан шуугиан тасрахгүй байна. Үүний нэг нь Ерөнхийлөгч Дональд Трамп дуучин Рианнагийн “Don’t stop the music” дууг сонгуулийн кампанит ажлын үеэр эгшиглүүлсэн явдал байв. Дуучин бүсгүй түүний уг үйлдэлд ихэд дургүйцэн ерөнхийлөгчдөө өөрийнх нь уран бүтээлийг хууль бусаар сонгуулийн ажилд ашиглахыг зогсоох тухай албан захидал хүргүүлжээ. Дуучин Рианна экс ерөнхийлөгч Барак Обамагийн үнэнч дэмжигч төдийгүй өнгөрсөн долоо хоногт твиттер хуудсаараа дамжуулан Ардчилсан намыг сонгохыг уриалаад байсан билээ.

Харин ноён ерөнхийлөгчийн хувьд уран бүтээлчдийн дууг хууль бусаар сонгуулийн ажилдаа ашигласан анхны тохиолдол нь биш юм. Өмнө нь Күийн хамтлаг, Элтон Жон тэргүүтэй уран бүтээлчид Трампын эсрэг дээрхтэй адил гомдол ирүүлж байжээ. Хамгийн сүүлийн тохиолдол нь аравдугаар сарын 27-ны өдөр АНУ дахь Еврейн сүмд халдлага гарч 11 хүн нас барсан хэрэг гарч олон нийтийг цочроогоод байхад хэдхэн цагийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч улс төрийн арга хэмжээний үеэр дуучин Фаррель Уиллиамсын “Happy” дууг эгшиглүүлсэн юм. 45 настай алдарт дуучны хувьд түүний энэ үйлдэлд тун сэтгэл гонсгор байгаагаа илэрхийлж Трампад мөн л албан захидал хүргүүлсэн.

Тэрбээр захидалдаа “Гэмгүй 11 хүн амиа алдсан харамсалтай үйл явдал болсон өдөр Индиана мужийн сонгуулийн кампанит ажлын үеэр “Happy” дууг явуулсан байна. Хүмүүс амь насаа алдсан явдалд “баяр баясгалантай байх” ямар ч шалтгаан алга. Зохиогчийн эрхийн үүднээс дууг ийм зорилгоор ашиглуулахыг зөвшөөрөхгүй байна” хэмээн бичжээ.

Эх сурвалж:TMZ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-11-06 202.55.188.33

ene muu dduuchun uheesee

Avatar

Зочин 2018-11-06 64.119.21.21

Амерк бол хэдэн жилийн өмнө орж ирсэн бэ гэдгээрээ ялгаатай гадаадын хүмүүсийн улс юм билээ 1954 он хүртэл хил гэж бараг байгаагүй хэн дуртай хүн чөлөөтэй нэвтэрдэг байсан гэнэ Тиймдээ л манай 10 мянган хүн тэнд байгаад байгаа Намайг хүлээж аваачээ байлгаачээ гэж АНУ-гийн ерөнхийлөгч руу ярьсан ч нэг их буруудах юмгүй юм билээ.

Avatar

Parbados 2018-11-06 150.31.8.237

Barbodos ulsiin irgen shuudee, USA-d yamar ch hamaa baihgui gadnii hun. Barbados geed yaduugiin tuil bolson jijighen arald turj ussun.

Avatar

Зочин 2018-11-06 106.102.128.208

Одоо АНУ-ын иргэн л дээ 150.31.8.237 тэнэг ээ. Хэрвээ АНУ-д амьдардаг нэг монгол гэр бүлийн хүүхэд хэдэн жилийн дараа АНУ-д алдартай дуучин болсон чинь өлсгөлөн гуйлгачин юмнуудаар дүүрсэн дампуурсан улсаас гаралтай гээд Монголын нэрийг гаргаж яваа хүнийг өөр тэнэгүүд муу хэлвэл чи ч бас хамт муулах юм байна л даа.

Avatar

Зочин 2018-11-06 202.70.46.20

Illumnait-iin gar hul bolson duuchid

Avatar

Зочин 2018-11-06 106.102.128.208

Трамп чинь Иллюминатигийн гар хөл болсон этгээд гэдгийг мэдэх үү? 202.70.46.20 тэнэг ээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж