Рианна Трампад сануулга өгөв

Хуучирсан мэдээ: 2018.11.06-нд нийтлэгдсэн

Рианна Трампад сануулга өгөв

Рианна Трампад сануулга өгөв

АНУ-ын заврын сонгууль болж байгаатай холбоотой дуулиан шуугиан тасрахгүй байна. Үүний нэг нь Ерөнхийлөгч Дональд Трамп дуучин Рианнагийн “Don’t stop the music” дууг сонгуулийн кампанит ажлын үеэр эгшиглүүлсэн явдал байв. Дуучин бүсгүй түүний уг үйлдэлд ихэд дургүйцэн ерөнхийлөгчдөө өөрийнх нь уран бүтээлийг хууль бусаар сонгуулийн ажилд ашиглахыг зогсоох тухай албан захидал хүргүүлжээ. Дуучин Рианна экс ерөнхийлөгч Барак Обамагийн үнэнч дэмжигч төдийгүй өнгөрсөн долоо хоногт твиттер хуудсаараа дамжуулан Ардчилсан намыг сонгохыг уриалаад байсан билээ.

Харин ноён ерөнхийлөгчийн хувьд уран бүтээлчдийн дууг хууль бусаар сонгуулийн ажилдаа ашигласан анхны тохиолдол нь биш юм. Өмнө нь Күийн хамтлаг, Элтон Жон тэргүүтэй уран бүтээлчид Трампын эсрэг дээрхтэй адил гомдол ирүүлж байжээ. Хамгийн сүүлийн тохиолдол нь аравдугаар сарын 27-ны өдөр АНУ дахь Еврейн сүмд халдлага гарч 11 хүн нас барсан хэрэг гарч олон нийтийг цочроогоод байхад хэдхэн цагийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч улс төрийн арга хэмжээний үеэр дуучин Фаррель Уиллиамсын “Happy” дууг эгшиглүүлсэн юм. 45 настай алдарт дуучны хувьд түүний энэ үйлдэлд тун сэтгэл гонсгор байгаагаа илэрхийлж Трампад мөн л албан захидал хүргүүлсэн.

Тэрбээр захидалдаа “Гэмгүй 11 хүн амиа алдсан харамсалтай үйл явдал болсон өдөр Индиана мужийн сонгуулийн кампанит ажлын үеэр “Happy” дууг явуулсан байна. Хүмүүс амь насаа алдсан явдалд “баяр баясгалантай байх” ямар ч шалтгаан алга. Зохиогчийн эрхийн үүднээс дууг ийм зорилгоор ашиглуулахыг зөвшөөрөхгүй байна” хэмээн бичжээ.

Эх сурвалж:TMZ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж