Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам/ХХААХҮЯ/-ны харьяа Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотой асуудлаар Авлигатай тэмцэх газраас өнөөдөр /2018.11.06/ дахин баривчилгаа явуулжээ. Тодруулбал, тус сангийн орлогч дарга Б болон холбогдох албан тушаалтан Н нарыг өглөө "Чингис хаан" нисэх онгоцны буудал дээрээс саатуулсан болохыг эх сурвалж мэдээлэв. Тэд Турк улсад албан ажлаар яваад эх орондоо газардахад нь ийнхүү саатуулжээ.
Эргэн сануулахад, Авлигатай тэмцэх газраас өмнө нь ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Энхбат, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн захирал С.Төгсбилэг болон тус сангийн ерөнхий нягтлан, бичиг хэрэг зэрэг зарим албан тушаалтнуудыг саатуулан шалгаж байгаа. Эх сурвалжийн мэдээлснээр тэдний цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгажээ.
Э.АРИУН
Холбоотой мэдээ