Трамп: “Путинтэй Парист уулзана гэдэгтээ итгэлгүй байна”

Хуучирсан мэдээ: 2018.11.06-нд нийтлэгдсэн

Трамп: “Путинтэй Парист уулзана гэдэгтээ итгэлгүй байна”

Трамп: “Путинтэй Парист уулзана гэдэгтээ итгэлгүй байна”

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар энэ долоо хоногт Парист болох дэлхийн нэгдүгээр дайн дууссаны зуун жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах энхийн чуулганы үеэр уулзалт хийхээр товлож байсан билээ. Харин өчигдөр /2018.11.05/ Трамп, “Үүний тухай бид одоохондоо нарийн тохиролцоогүй. Энэ удаагийн хувьд Парис тохиромжтой газар гэж бодохгүй байна. Хоёр талт уулзалтыг энэ удаад бараг л хийхгүй байх” хэмээн хэлсэн юм.

Дэлхийн нэгдүгээр дайны 100 жилийн ойн дурсгалт өдрийг Франц улсад энэ долоо хоногийн турш тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд дайн дууссан өдөр буюу 11 сарын 11-нд дэлхийн олон орны удирдагчид оролцох энхийн чуулганыг зохион байгуулснаар өндөрлөх ажээ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Риа Новости”-д өгсөн мэдээлэлдээ Трамп, Путин нар уулзахаар товлосон боловч энэ нь жинхэнэ утгаараа хоёр талт хэлэлцээ биш байх болно гэдгийг хэлжээ. Мөн тэрбээр, дэлхийн нэгдүгээр дайны дурсгалын өдөр явагдах олон талт чуулганы үеэр хоёр улсын ерөнхийлөгч тусдаа яриа хэлэлцээ хийх нь тохиромжгүй гэв. Харин хоёр улсын төрийн тэргүүн Парист тааралдан, дараагийн албан ёсны хоёр талт уулзалтын товыг ярилцах болно гэжээ.

АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон ч бас тус уулзалтыг “богино хугацааны” хэмээн нэрлээд, Путины Вашингтонд айлчлах урилгыг хүлээн авсан эсэхийг мэдэх болно гэв.

Энэ долоо хоногийн эцсээр болох Парисын энхийн чуулганы үеэр хоёр улсын төрийн тэргүүн уулзалт хийхгүй байж магадгүй ч тэд Аргентин улсад арваннэгдүгээр сарын 30-арванхоёрдугаар сарын 01 хооронд зохион байгуулагдах Их 20-ын чуулганы үеэр уулзах төлөвлөгөөтэй байгаа юм.

Эх сурвалж: Ройтерс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж