Аваргын "зангараг" | News.MN
76:1 - СУМЪЯАБАЗАР

Аваргын "зангараг"

Аваргын "зангараг"

“News” агентлаг 76:1 буландаа парламентын гишүүдийг үсгийн дарааллаар танилцуулж байгаа билээ. Энэ удаад УИХ-ын гишүүн, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Долгорсүрэнгийн Сумъяабазарыг танилцуулж байна.

Энэ парламентын хамгийн олон гуншинтай гишүүн бол Д.Сумъяабазар юм. Тэрбээр УИХ-ын гишүүний үүрэгт ажлын хажуугаар Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, нийслэлийн намын хорооны дарга, СХД-ийн намын хорооны дарга, Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч зэрэг хэд, хэдэн албыг давхар хашдаг. Зүлэг ногоон дэвжээгээ орхиж, улс төрийн дэвжээнд “хүч үзэх” болсон тэрбээр УИХ-ын сонгуульд хоёр удаа ялалт байгуулсан.

Улс төрийн намд ах дүүгээрээ хуваагдан элсэж, аль ч төрд “нүүртэй” явдаг олон гэр бүл бий. Тухайлбал, МАН-ын гишүүн С.Бямбацогт, АН-ын гишүүн Д.Батцогт нар нэг айлын хүргэчүүд. Мөн МАН-ын гишүүн Б.Саранчимэг, АН-ын гишүүн Б.Наранхүү төрсөн эгч дүүс. Тэгвэл Д.Сумъяабазар, Д.Дагвадорж ах дүү хоёр аварга бас л АН, МАН-д зүтгэж явна. Д.Дагвадоржийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын “ойрын хүн” гэгддэг. Тэр утгаараа Д.Сумъяабазарыг Засгийн газрын сайд болоход дэмжлэг үзүүлээд зогсохгүй нийслэлийн МАН-ын дарга болоход тодорхой хэмжээний түлхэц өгсөн гэх яриа бий.

Өнгөрсөн 2012-2016 оны парламентад Д.Сумъяабазарын улс төрийн намтар тийм ч арвин байсангүй. Тухайн үед эрхэм гишүүнийг Монгол бөхийн дэвжээнд түмэн олноо баясгаж явсан бяртай бөх гэдгээр нь олон нийт хардаг байлаа. Харин Ардын нам олонх болсон энэ парламентад улам илүү тодорч, хамгийн олон давхар дээл өмссөн сайд бол Д.Сумъябазар.

Түүнийг үхрийн эвэр шиг хоёр тийш харсан, нам дотроо түлхэлцдэг Сонгинохайрхан /СХД/-ийн намын хороог эмхэлж, нэг толгойтой болголоо хэмээн намынхан нь ихэд үнэлдэг гэх юм билээ. Тэгвэл энэ жилээс тэрбээр дан ганц СХД-ийн намын хороогоор хязгаарлагдахгүй, нийслэлийн намын хорооны дарга болсон. Түүхийг эргэн сөхвөл найман жилийн өмнө нийслэлийн МАН-ын 33 дугаар Бага хурал хуралдаж, Ц.Сандуйг нийслэлийн намын хорооны даргаар сонгож байв. Тэр цагаас хойш нэг ч удаа нийслэлийн намын хороо хуралдаагүй. Гэтэл алдарт “60 тэрбумын бичлэг”-ээс болж Ц.Сандуй өргөдлөө өгсөн үеэс нийслэлийн МАН-ынхан үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг үймэлдсэн юм. Ингээд хэд хэдэн удаа Бага хурлаа товлосон ч дотоод дайнаасаа болоод хуралдаж чадаагүй. Харин өнгөрсөн есдүгээр сард нийслэлийн МАН-ын 34 дэх Бага хурлаа хийж, Д.Сумъяабазар дарга болсон билээ.

Ганц хүн яаж амжуулдаг байна аа гэж гайхмаар хэд хэдэн давхар дээлээр өөрийгөө хучсан эрхэм гишүүний эрхлэх ажил мундахгүй. Тэрбээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын сайд болонгуутаа Тавантолгойн 30 хувийг олон улсын хөрөнгийн биржид гаргана гэдгээ мэдэгдсэн. Одоогоор албан ёсоор ажил болоогүй ч Лондон, Хонконгийн биржүүд Тавантолгойн хувьцааг арилжаалах сонирхлоо илэрхийлсэн байдаг. Ирэх оны дөрөвдүгээр сард IPO гаргана гэдгээ Д.Сумъяабазар сайд амласан. Үүнээс гадна уул уурхайн салбарын тулгамдсан асуудал, тойргийн асуудал, дүүргийн намын хороо, нийслэлийн намын хороогоо удирдах гээд олон асуудал түүний нуруун дээр бий. Энэ бүхнийг бяр чадлаар биш, бодлого төлөвлөгөөгөөр хийнэ гэдгийг манай аварга мэдэх байлгүй дээ.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1991 онд
Нийслэлийн 77-р дунд сургууль
2005 онд
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Компьютер техник менежментийн сургууль, Бизнесийн удирдлагын бакалавр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
2003-2006 онд
“ЭйБиСи Девелопмент” ХХК-ий Ерөнхий захирал
2003
”Асашёорюү сан” ТББ-ын дэд тэргүүн
2006-2013 онд
Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
2009
Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч
2013
”Рояал Плаза” ХХК-ий зөвлөх
2013
Монголын спортын барилга байгууламжийн холбооны ерөнхийлөгч
2012-2016 онд
Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016 оноос
Монгол Улсын Их Хурлын гишүүн
2017 оноос
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд
ШАГНАЛ
1996 онд
Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан
2006 онд
Монгол улсын аварга цол
2006 онд
Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль
2011 онд
Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль
2014 онд
Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон
"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-11-06 64.119.20.8

Улс төрд тамирчид шиг хэрэггүй зүйл үгүй гэж оросын олимпийн аварга хэлэв.

Avatar

Зочин 2018-11-06 202.131.238.98

махан толгой яаж КТМС төгсөх вэ дэ

Avatar

zochin 2018-11-06 43.228.131.45

хэнийг ч бүү муул хүн бүр өөрийнхээ оногдсон хувь тавьлангаар явж байгаа…

Avatar

зочин 2018-11-06 202.21.98.166

Атаархаж үхлээ юу энэ хүмүүс.Та нар чадаргүй л байгаа биз дэ.Их спортод олон жил явж, өөрийгөө ялж, тэсвэр хатуужил, зовлон, жаргалаа мэдэрчихсэн эр хүн.Жинхэнэ монгол эр хүн чинь ийм байдаг юм малнууд минь.Та нар ганц эхнэрээ, гэрээ ч авч явж чадахгүй юмнууд ингэж бичиж аиаархаж үхэх нэж байгаа юм.Биеийн хүч, сэтгэлийн хүч, оюуны хүч бүгд хосолсон сайхан аварга да.Одоо төрийн том зүтгэлтэн

Avatar

Зочин 2018-11-06 66.181.184.244

Хоргол тоолдог ЗАНГАРАГА гэж байдаггүй юм даа Эрхэм бялдууч аа

Avatar

Зочин 2018-11-06 66.181.184.244

Хоргол тоолдог ЗАГАРАГА гэж байдаггүй юм даа Эрхэм бялдууч аа

Avatar

lhagava 2018-11-06 66.181.161.73

meregjiliin \nbolovsrol ene ter gdg ug uuruu mgl s hol hundii sonsogdoj beenshdee atsnuudiin 20 jil meregshed udirdaad bgaa ni haa bgaan hen ch bj bolno hunii asuudal bitgii yari

Avatar

Зочин 2018-11-06 59.153.115.148

uhsen baasni avarga uhsen atsnih n zangarag, tyryyleegyi bizde heden ymbyynyyd avarga avarga geed mooroldsoor baigad avarga bolgoson biz de

Avatar

Зочин 2018-11-06 202.70.34.38

Хөлдүү бөх

Avatar

zochin 2018-11-06 122.201.31.74

Odoo Eronhii said bolokhoor zutgej bn daa Yandaa serekhgui bol saikhan zuud moroodoj shuu

Avatar

Зочин 2018-11-06 103.57.95.29

Iim teneg sumyabazaraar yanaa.medleggui bolovsrolgui boxchuudeer yanaaa.unexeer aimshigtai.odoo Mongol uls yanaa.Ulsiin Ix xurliig tsraax xeregtei.

Avatar

Женкогийн барлаг 2018-11-06 202.179.27.229

Батэрдэнэ эд нарын нарын сурсан гэж юу байсан юм! Женкогийн барлаг тэр Асагийнхаа Ажнайтай луйвардсан 45 сая долларыг Монголд төлөх ёёстой.

Avatar

Irgen 2018-11-06 182.160.40.49

Yxsen elentsegnii zangarag … super doloolt

Avatar

Зочин 2018-11-06 66.181.161.18

Ээ зайлуул энэ бид 2-т ямар юмных нь зангараг байх вэ дээ, боловсролгуй тэнэг бех шуу дээ, булчинтай л бол зангарагтай гэж болохгуй ш дээ

Avatar

Зочин 2018-11-06 202.72.245.209

ЗА ЯАХАВ ЯАХАВ ТӨР ЗАСАГТ ИХЭНХИ НЬ БОЛОВСРОЛГҮЙ АМЬТАС ОРЧИХСОН ЮМ ЧИНЬ ЯАХАВ ЭЭ БОЛОВСРОЛД ГЭДЭГТ ДЭЭД БОЛОВСРООЫН МЭРГЭЖЛИЙН ҮНЭМЛЭХ ХАМААГҮЙ ШҮҮ

Avatar

Зочин 2018-11-06 119.40.98.10

Үүний хажууд Босоо Ганбаатар боловсролтой юм байна. Ядаж 2 жил хичээлдээ суусан гэдэг. Сумъяа нэг өдөр суусан бол уу даа хэн мэдлээ…

Avatar

Зочин 2018-11-06 188.62.88.27

Mongoliin tor Dolgorsurengiin Dolir, Solir 2 oor dutlaa yu!!!!!

Avatar

ooo 2018-11-06 202.179.25.172

odoo bolno yaj said hiij bnada arai heterch

Avatar

Zochin 2018-11-06 64.119.21.1

Mandah nyagtlan burtgeliin deed surguuli tugssun biz dee.tuunee bichil dee.yndaa ichideg ym be.chi gaigui l nyagtlan bodogch shuu dee.udam damjsan nyagtlan shuu.

Avatar

Зочин 2018-11-06 202.55.191.42

Шуналтай хорчин бөхчүүд толгой дээр гарч сууцгаалаа

Avatar

Иргэн 2018-11-06 202.9.41.122

Энэ новшийг буулгаачээ. КТМС-д сурсан нэртэй авга ах нь Пүрэвсүрэн профессор, тэгээд зүгээр л дипломыг нь харагдаж үзээгүй байхад нь өгсөн л гэдгийн билээ.

Avatar

Зочин 2018-11-06 122.201.19.66

Ene odoo bur yronhii said boloh ym genee arai l shunaj baigaa biz…

Avatar

zochin 2018-11-06 122.201.19.66

Er hunii shinjgui shunaltai avgai shig blchihoj

Avatar

Зочин 2018-11-06 96.30.79.109

Энэ хоосон цээж шуналын туламаар монголын тер дутахгуй Бага ангийн боловсролтой энэ амьтан хэний гар хел. Болж явна Хайранч тер минь. Саахан орлс нефтийн нэгэн эрхэм бид хэнтэй уулаж орхив оо гээд л инээгээд бйцгаана нь. Гэдэг шуу.

Avatar

Нэртээ 2018-11-06 66.181.176.222

ТӨР ЯДАРХАД БӨХ БЯРДАНА.

Avatar

B 2018-11-06 62.204.140.14

Ажил үйлсэд нь амжилт хүсье!

Avatar

Зочин 2018-11-06 202.170.84.188

Ямарч боловсролгүй амьтан улс орон удирдана гэж ямар юм байсан юм!!!

Avatar

м 2018-11-06 124.158.107.35

үнэн хоосон гар

Avatar

й 2018-11-06 203.248.117.78

БОЛОВСРОЛ ГЭЖ ҮНЭН ИНЭЭДТЭЙ Л ЮМ ДАА. БИД ИЙМ ХҮМҮҮСЭЭР УДИРДУУЛЖ БАЙГАА ҮЕД ХӨГЖИХГҮЙ ЭЭ.

Avatar

Зочин 2018-11-06 202.9.42.255

КТМС-д сурсан уу? Шалгаад үзвэл дипломон / хэрвээ байдаг бол/ дээр нь гарын үсэг зурсан хүмүүст хариуцлага яригдах л болно доо.

Avatar

l/kj 2018-11-06 182.160.2.56

purevdabga medne biz

Avatar

Зочин 2018-11-06 203.169.49.88

Сонин юм даа манай төгсөлт, ер нь энэ хүнийг КТМС-д харсанаа сайн санадаггүй ээ

Avatar

Зочин 2018-11-06 202.21.111.20

Ангийнхан нь журнал дээр нэр байдгаас өөрөө бдаггүй л бсан гэдэг ш дээ. Оюутан ахуй цагийн зургаас нь харъя гэх хүн олдохгүй бх даа

Avatar

Бөх хүн бүдүүн өвсөнд 2018-11-06 175.38.117.60

Бөх бол ТӨР ХАРИН ТӨР БОЛ БӨХ ЮМ Л ДАА, ГУЙЛГАЧИН МОНГОЛЧУУДАД БӨХ ДАРГА САЙД ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙХАД БОЛНО ДОО БОЛНО

Avatar

Маанаг бөх огцор. 2018-11-06 66.181.167.194

Маанаг бөх огцор.

Avatar

зочин 2018-11-06 202.21.98.166

Бөх гэхээр маанаг байх ёстой юу.Төрийн наадамд 10 хүнийг унагаахад асар их ухаан, хүч шаардана.Чи 1 ч хүн хаяж дийлэхгүй ядарсан амьиан болоод л ингэж атаархаж байгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж