Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Пүрэвдавааг АН-аас хөөжээ

Хуучирсан мэдээ: 2018.11.06-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Пүрэвдавааг АН-аас хөөжээ

Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Пүрэвдавааг АН-аас хөөжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн  Байгаль орчин, хот, хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Пүрэвдавааг Ардчилсан намаас хөөх шийдвэрийг С.Эрдэнэ гаргасан байна. Өөрөөр хэлбэл, Д.Пүрэвдаваад сахилгын шийтгэл оногдуулах тушаалыг АН-ын дарга гаргажээ. Уг тушаалд "Намын гишүүний үүргээ удаа дараа зөрчсөн нь тогтоогдсон Д.Пүрэвдавааг намын гишүүнээс дөрвөн жилийн хугацаатай хассугай" гэжээ.

Мөн энэ шийдвэрийн биелэлтэд хяналт тавихыг АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваанд даалгасан байна. Ийнхүү С.Эрдэнэ даргын гарын үсэгтэйгээр хөөгдөж буй хоёр дахь хүн нь Д.Пүрэвдаваа болж байгаа бөгөөд үүний өмнө "Ройтерс"-ийн мэдээний араас С.Баярцогтыг хөөх шийдвэр гаргаснаараа С.Эрдэнэ дарга АН-ын гишүүнд, дэмжигчдээс багагүй шүүмжлэл хүртэж байсан юм. С.Эрдэнэ даргын шийдвэрээс харахад Ерөнхийлөгч АН-ын дарга хоёрын дунд хагарал үүссэн бололтой.

 Б.БАТ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж