"Ирээдүйг бүтээлцэх төслийн удирдлага" олон улсын бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2018.11.06-нд нийтлэгдсэн

"Ирээдүйг бүтээлцэх төслийн удирдлага" олон улсын бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

"Ирээдүйг бүтээлцэх төслийн удирдлага" олон улсын бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

“Пи Эм Ай Монголиа Чаптер” ТББ-ын 5 дахь удаагийн олон улсын бага хурал 2018 оны 10-р сарын 26-27-ны өдрүүдэд “Ирээдүйг бүтээлцэх төслийн удирдлага” нэрийн доор төслийн өөрчлөлтийн удирдлага сэдвийн хүрээнд амжилттай зохион байгуулагдлаа.

“Пи Эм Ай Монголиа Чаптер” ТББ-ын 5 жилийн ой тохиож буйтай холбогдуулан төслийн удирдлагын олон улсын арга барилыг нэвтрүүлэх, мэдлэгийг түгээх, салбарын хамт олны хүрээг тэлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү бага хурлаа зохион байгууллаа.

Нийт 485 оролцогчид хурлын 2 өдөр өөрчлөлтийн удирдлага,  дижитал хувьсал, үр дүн төвт бизнес шинжилгээ, ажайл (agile) үйл явц зэрэг сэдвүүдийн хүрээнд бэлтгэсэн илтгэл, семинаруудад хамрагдлаа.

“Олон Улсын Төслийн Удирдлагын Хүрээлэн”-ийн Азийн орны салбар байгууллагуудаас 10 гаруй төлөөлөгчид илтгэл танилцуулахаар болон хуралд оролцохоор Монгол улсыг зорин ирсэн ба “Олон Улсын Төслийн Удирдлагын Хүрээлэн”-ийн АНУ-д байрлах төв салбарыг төлөөлж 2018-2020 оны ТУЗ-ийн гишүүн Ноён Тэжас Сура зочлон ирж “Олон Улсын Төслийн Удирдлагын Хүрээлэн”-ээс гаргасан Pulse of the Profession®  судалгааны үр дүнд тулгуурлан “Төслийн менежментийн үнэ цэнэ” гэсэн сэдвээр илтгэл тавилаа.

“Пи Эм Ай Монголиа Чаптер” ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баттулга хурлын үндсэн илтгэгчээр оролцон 2018 онд “Пи Эм Ай Монголиа Чаптер” ТББ-ын салбарын хүрээнд хийсэн судалгааны үр дүнд үндэслэн Монголын төслийн удирдлагын салбарын өнөөгийн нөхцөл байдал болон мэргэжилтнүүдийн статистик дүн зэрэг сэдвийн хүрээнд илтгэл танилцуулсан.

Хурлын эхний өдөр дэд бүтэц болон уул уурхай, банк болон мэдээлэл харилцаа холбооны технологи, улсын болон бусад салбарууд гэсэн 3 чиглэлээр хувийн болон улсын секторын 4 үндсэн илтгэгч, 21 зочин илтгэгчид төслийн удирдлагын хүрээн дэх арвин туршлагаасаа хуваалцсан.

Хурлын хоёр дахь өдөр “Олон Улсын Төслийн Удирдлагын Хүрээлэн”-ийн Talent Triangle болон Олон улсын чиг хандлага гэсэн 2 үндсэн чиглэлээр Six Sigma Black Belt, (PMP)®, (PPMC)® зэрэгтэй мэргэжилтнүүд нийт 8 цагийн семинар удирдан зохион байгууллаа.

Уламжлал ёсоор Монголын төслийн удирдлагын салбарын шилдэг туршлагуудыг танилцуулах зорилгоор зохиогддог “Оны шилдэг төсөл”, “ Оны шилдэг төслийн менежер” шалгаруулалтын ялагчдаа тодруулсан.

“Пи Эм Ай Монголиа Чаптер” ТББ-ын зохион байгуулах хороо хурлын 2 өдрийн турш хуралд оролцогчдоос сэтгэл ханамжийн судалгааг авсан ба 485 оролцогчдоос нийт 160 оролцогч судалгаанд хамрагдсан байна. Судалгаа нь хурлын үр дүн, үнэ цэнийг илэрхийлэх нийт 21 асуултаас бүрдсэн. Судалгаанд оролцогчдын 92% нь хурлын үйл ажиллагаанд маш их сэтгэл хангалуун байна гэсэн бол 91.3% нь хамт олондоо энэхүү хуралд оролцохыг санал болгоно гэдгээ илэрхийлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж