АНУ, Хойд Солонгосын төрийн тэргүүн нар дахин уулзах эсэхийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2018.11.06-нд нийтлэгдсэн

АНУ, Хойд Солонгосын төрийн тэргүүн нар дахин уулзах эсэхийг хэлэлцэнэ

АНУ, Хойд Солонгосын төрийн тэргүүн нар дахин уулзах эсэхийг хэлэлцэнэ

Ирэх Пүрэв гаригт /2018.11.08/ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Хойд Солонгосын ахлах албан тушаалтнуудтай Нью-Йорк хотноо уулзаж, АНУ, Хойд Солонгосын төрийн тэргүүн нарын дараагийн уулзалтыг хийх болон Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах бодит үйл явцыг эхлүүлэх тухай хэлэлцэх юм.

АНУ-ын Төрийн департментаас өчигдөр /2018.11.05/ хийсэн мэдэгдэлд Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Хойд Солонгосын удирдагчийн ахлах зөвлөх Ким Ён Чол нар уулзаж, “Сингапурын дээд хэмжээний уулзалтаас гаргасан хамтарсан мэдэгдлийн дөрвөн баганын үйл явцыг дорвитой урагшлуулах ажлыг ярилцана” гэжээ.

Трамп, Ким Жон Ун нар өнгөрсөн зургаадугаар сард Сингапурт уулзсан нь АНУ, хойд Солонгосын төрийн тэргүүн нарын түүхэн дэх анхны уулзалт болсон юм.

Олон улсын зүгээс хориг арга хэмжээ авхуулсан Хойд Солонгосын төрийн тэргүүний хувьд дээд хэмжээний уулзалтын дараа Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахыг амласан ч үүнийг бодитоор хэрэгжүүлж эхлээгүй байгаа билээ. Түүнчлэн өнгөрсөн баасан гаригт /2018.11.02/ Хойд Солонгосын зүгээс АНУ-ыг хориг арга хэмжээгээ цуцлахгүй бол цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлнэ хэмээн анхааруулсан юм.

Сингапурын дээд хэмжээний уулзалтын үеэр мөн Трамп-Ким нар “удаан хугацаанд тогтвортой үргэлжлэх энхийн дэглэмийг тогтооно” гэж зөвшилцсөн аж. Үүний дараа өмнөд болон хойд Солонгосын дайныг албан ёсоор дуусган, энхийн гэрээнд гарын үсэг зурсан билээ. Хойд Солонгосын хилийн ойролцоо байрлуулсан Өмнөд Солонгос дахь АНУ-ын цэргүүдийн тоог ч бас бууруулах ажил яригдаж байгаа юм. АНУ-ын Жосеф Дунфорд /зэвсэгт хүчний хамтарсан бие бүрэлдэхүүний дарга/ тэргүүтэй генералууд ч бас Солонгосын хойг дахь Америкийн цэргүүдийн хувьд өөрчлөлт хийх цаг нь ирсэн хэмээн бичиж байгаа аж.

Эх сурвалж: Ройтерс 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж