Эрээнд нас барсан иргэнийг гаднын нөлөөгүй амиа алдсан гэв

Хуучирсан мэдээ: 2018.11.06-нд нийтлэгдсэн

Эрээнд нас барсан иргэнийг гаднын нөлөөгүй амиа алдсан гэв

Эрээнд нас барсан иргэнийг гаднын нөлөөгүй амиа алдсан гэв

Өнгөрөгч долоо хоногт БНХАУ-ын Эрээн хотод Монгол Улсын иргэн үл мэдэгдэх шалтгаанаар нас барсан хэрэг гарчээ. Эрээн хотын хуучин зээлийн хаалганы орчимд Баян-Өлгий аймгийн харьяат, 38 настай эр Х нь УАЗ-469 машинд, гаднаа ил харагдах шархгүйгээр нас барсан байсныг тээврийн машины жолооч олж мэдээлсэн байна. Эрээн дэх Консулын газар зохион байгуулж нас барсан иргэний цогцсыг Замын-Үүд боомтоор гаргаж, Дорноговь аймгийн цагдаагийн газарт хүлээлгэн өгчээ. Урьдчилсан дүгнэлтээр, талийгаач үл мэдэгдэх бодист хордсон байж болзошгүй гэжээ. Талийгаач нь Баян-Өлгий аймгийн Булган сумын долдугаар багт оршин суудаг, тус улсад худалдаа хийхээр очоод гурав  хонож байсан аж.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Эрээн хотод Монгол Улсын иргэн үл мэдэгдэх шалтгаанаар нас барсан хэрэг гарсан нь үнэн. Урьдчилсан дүгнэлтээр, гаднын нөлөө байхгүй гэж гарсан. Гадаадад үйлдэгдсэн учраас харьяаллынхаа дагуу Мөрдөн байцаах албанд шалгагдаж байгаа" гэсэн мэдээллийг өглөө.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж