Си Жиньпин импортын татварыг багасгахаа амлалаа

Хуучирсан мэдээ: 2018.11.06-нд нийтлэгдсэн

Си Жиньпин импортын татварыг багасгахаа амлалаа

Си Жиньпин импортын татварыг багасгахаа амлалаа

БНХАУ-ын дарга Си Жиньпин Шанхайн худалдааны экспогийн үеэр ирээдүйд импортын татвараа үе шаттайгаар бууруулж, эдийн засгаа илүү нээлттэй болгон, “хүндхэн байдалтай байгаа” дэлхийн чөлөөт худалдааны системд хувь нэмрээ оруулах тухайгаа хэллээ.

АНУ, Хятад улс нь худалдааны дайн хийж байгаагаас үүдэлтэйгээр түүний хэлсэн үг АНУ-ын эсрэг чиглэсэн уур амьсгалтай байсан юм. Энэ жил Хятад, Америк хоёр бараанд ноогдуулах импортын татвараа харилцан нэмэгдүүлээд байгаа. Хэн хэнийх нь хувьд худалдааны дайныг зогсоох санаачилга одоогоор гаргаагүй байгаа бөгөөд АНУ-ын хувьд илүү олон төрлийн бараанд импортын татвараа нэмэх тухай ярьсан юм.

Шанхайн худалдааны экспог нээж хэлсэн үгэндээ тэрбээр, “дэлхийн эдийн засаг маш ихээр даяарчлагдсан учраас өсөлт ч, бууралт ч тэр бүгдэд нь адилхан тусна” хэмээн хэлжээ. Мөн худалдааны тарифаа багасгаж, гадаадын компаниуд Хятадын эдийн засагт нэвтрэхэд илүү хялбар байх нөхцөлийг бүрдүүлэхээ амласан юм. Тэрбээр өөрийн улсын эдийн засгаа далайтай зүйрлээд, “хүчтэй шуурга жижиг цөөрмийг л орвонгоор нь эргүүлдэг, харин далайг бол үгүй” гэж хэлсэн нь АНУ-ыг хэлсэн хэрэг ажээ.

Мянга мянган гадаадын компаниуд цугларсан, бүтэн долоо хоног үргэлжлэх Шанхайн олон улсын худалдааны экспо нь дэлхий ертөнцөд, тэр дундаа АНУ-д Хятад өөрийн эдийн засгаа нээлттэй болгож байгаа гэдгийг харуулах томоохон оролдлого юм.

АНУ-ын зүгээс Хятадын бүх импортын бараанд тавих татвараа нэмэгдүүлэх зорилготой бөгөөд үүнийгээ Хятадын учруулсан худалдааны алдагдал болоод АНУ-ын компаниудын оюуны өмчийг хулгайлдаг явдлын төлөөс хэмээн тайлбарлажээ. Хятадын хэд хэдэн тагнуулууд АНУ-ын оюуны өмчид халдсан хэргээр, тэр дундаа нисэх онгоцны хөдөлгүүрийн технологийг хулгайлсан хэргээр баривчлагдаад байгаа билээ.

Нээлтийн үгийнхээ төгсгөлд Си Жиньпин, “Хятад-Европын холбооны хөрөнгө оруулалтын яриа хэлэлцээ болон Хятад-Япон-Өмнөд Солонгосын чөлөөт худалдааны гэрээний үйл явцыг хурдасгах болно. Хятадын үүд хаалга дэлхий ертөнцийн өмнө үргэлж нээлттэй байх болно. Мөн хаалгыг бид томруулсаар байх болно” гэжээ.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж