“Очир төв”-д амиа алдсан охины хэргийг маргааш шүүнэ

Хуучирсан мэдээ: 2018.11.06-нд нийтлэгдсэн

“Очир төв”-д амиа алдсан охины хэргийг маргааш шүүнэ

“Очир төв”-д амиа алдсан охины хэргийг маргааш шүүнэ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Очир төв”-ийн зочид буудалд 13 настай охин бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гараад жил гаруй болжээ. Дээрх шигшүүрт хэргийг үйлдсэн гэмт этгээдүүдийг шүүх хурал маргааш буюу энэ сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор тов гарчээ.

Сануулахад, дээрх гэмт этгээдүүдийг шүүх хурал өнгөрөгч зургадугаар сард Баянзүрх дүүргийн шүүхэд болсон. Шүүхээс уг хэргийг мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гарсан юм.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-д “Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэх үндэслэлээр Б.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан юм.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж