Чөлөөт бөхийн олимпийн гурав, дэлхийн 13 удаагийн аварга, Азийн наадмын дөрвөн удаагийн аварга, Японы алдарт бөх Саори Ёшидагийн нэрэмжит тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд түүний төрсөн нутаг Миэ аймгийн Цү хотод болжээ. Өсвөр, залуучуудын ангилалд болсон олон улсын уг тэмцээнд АНУ, Канад, Норвеги, Япон, Монголын гэсэн таван орны 800 гаруй тамирчид өрсөлдсөн байна. Манай улсаас дасгалжуулагч Б.Нямбаяр, П.Чулуунбаатар, С.Мөнхдуулдах нарын удирдлага дор 21 тамирчин оролцсоноос нэг алт, долоон мөнгө, хоёр хүрэл, нийт 10 медаль хүртсэн амжилтыг үзүүлжээ.
Энэ жил 36 настай Саори Ёшида 2002 онд 20 насандаа анх дэлхийн аварга болсноос хойш 2008, 2012, 2016 оны олимпийн наадамд дараалан түрүүлээд байна. Тэрбээр энэ хугацаанд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 12 алтан медаль хүртэж, Азийн наадамд дөрвөн удаа түрүүлсэн амжилтыг үзүүлжээ.
Тэмцээний үеэр Саори Ёшида манай тамирчидтай уулзаж, дурсгалын зургаа татуулсан байна.
Алдарт бөх Саори Ёшида Монголын тамирчдын хамт. 2018.11.04, Япон Цү хот.
Холбоотой мэдээ