Иргэн өргөдөл гомдлынхоо шийдвэрлэлтийг давхар хянах боломжтой боллоо

Хуучирсан мэдээ: 2018.11.06-нд нийтлэгдсэн

Иргэн өргөдөл гомдлынхоо шийдвэрлэлтийг давхар хянах боломжтой боллоо

Иргэн өргөдөл гомдлынхоо шийдвэрлэлтийг давхар хянах боломжтой боллоо

Цахим үйлчилгээг хөгжүүлэх жилийн хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий газраас дахин нэг шинэ программыг хэрэглээнд нэвтрүүллээ.

Нийгмийн даатгалын ерөнхий газарт жилд 800 гаруй, өдөрт дунджаар 3-4 өргөдөл гомдол ирдэг бөгөөд иргэд хянаж дуусах хуулийн хугацааг хүртэл өгсөн өргөдлөө хэрхэн шийдэгдсэнийг мэдэхгүй хүлээхээс өөр аргагүй байсан.

Тэгвэл өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн явцыг хянах програмыг ийнхүү хэрэглээнд нэвтрүүлснээр тухайн иргэн эсвэл байгууллагын ирүүлсэн өргөдөл, гомдол, албан бичгийн шийдвэрлэлтийн явцыг нарийвчлан харах боломжтой боллоо. Тодруулбал тус бичиг ямар нэгжийн хэн гэдэг албан тушаалтанд цохогдсон болох нь өргөдөл гаргагчид шууд харагдах бөгөөд шаардлагатай тохиолдолд тодруулах утас, мэйл зэрэг нь тодорхой харагдаж байх юм.

Мөн албан бичгийг шийдвэрлэсэн тохиолдолд иргэний бүртгүүлсэн гар утсанд нь мэдээлэл илгээнэ. Мессежээр ирүүлсэн холбоосын дагуу https://app.ndaatgal.mn:811/urgudul/Home/Index нэвтэрч, регистр болон утасны дугаараа оруулан хариугаа лавлах боломжтой. Ингэснээр төрийн үйлчилгээний эргэх холбоог сайжруулж өргөдөл, гомдол шийдвэрлэлийн явцыг хурдасгахад бодит нөлөө үзүүлэх юм.

Тус програм нь энэ сарын нэгнээс эхлэн ашиглагдаж эхэлсэн бөгөөд өргөдөл, гомдол, албан бичиг илгээгч нь өөрийн регистрийн дугаар болон утасны дугаараа заавал дурьдах ёстойг анхаарна уу. Энэхүү програмыг албан байгууллага ашиглах бол итгэмжлэгдсэн төлөөллийнхөө мэдээллийг дээрхтэй адилаар албан бичигтээ оруулах шаардлагатай.

Эх сурвалж: НДЕГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж