Хамгийн сүүлд эхнэртэйгээ утсаар холбогдоод сураггүй алга болжээ

Хуучирсан мэдээ: 2018.11.06-нд нийтлэгдсэн

Хамгийн сүүлд эхнэртэйгээ утсаар холбогдоод сураггүй алга болжээ

Хамгийн сүүлд эхнэртэйгээ утсаар холбогдоод сураггүй алга болжээ

Завхан аймгийн Нөмрөг сумын Хайрхан багийн Салааны гол гэдэг газар тус сумын харьяат 40 настай эрэгтэй иргэн Э нь аравдугаар сарын 29-ний 20.00 цагийн орчимд сураггүй алга болжээ. Тэрбээр мотоциклтой явж байсан бөгөөд хамгийн сүүлд эхнэр Ж-тэй утсаар холбогдон Тэлмэн нуурын элсэнд суугаад явж болохгүй байна гэж хэлээд сураг алдарсан байна.

Аймгийн онцгой байдлын газрын даргаар ахлуулсан нийт 25 хүн эрэн хайх ажиллагааг арваннэгдүгээр сарын 1-ны өдөр эхлүүлжээ. Эрлийн үед арваннэгдүгээр сарын 4-ний өдөр Тэлмэн нуурын эргээс 280 метр зайтай газраас сураггүй алга болсон иргэний мотоциклыг олж гаргасан байна. Нуурын 30х20 м2 талбайн мөсийг зүсэж усны гүнд хайгуул, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18.30 цагт эрлийг  түр зогсоосон байна.

Эрэн хайх ажиллагааг өчигдөр /2018.11.05/09.00 цагт эхлүүлсэн ч Тэлмэн нуур нь эргээсээ гурван  км-т 2-17 см зузаантай хөлдсөн учир  20 цооног гаргаж, зургаан удаа гүний шумбалт хийн усны гүнд хайгуул хийсэн боловч мөн өдрийн 18.40 цагт  эрлийг дахин түр зогсоожээ. Ингээд өнөөдөр /2018.11.06/ 08.00 цагт  эрлийн ажиллагааг дахин эхлүүлсэн байна.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж