Ньюс хөтөч: Цэвэрлэх байгууламжийн нээлт болно

Хуучирсан мэдээ: 2018.11.06-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Цэвэрлэх байгууламжийн нээлт болно

Ньюс хөтөч: Цэвэрлэх байгууламжийн нээлт болно

УЛААНБААТАР ХОТЫН ЦАГ АГААР

Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтны эрх зүйн боловсролыг дээшлүүлэх сургалт болно. Холбоо барих утас: 9918-6616
  •  "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци-2018" үндэсний чуулган Корпорэйт Конвеншн төвийн Эвент Холл хурлын танхимд эхэлнэ. Холбоо барих утас: 99287297
  • Арьсны өвчин судлалын үндэсний төвөөс ЭМЯ, ДЭМБ-тай хамтран "Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, өвчтөний аюулгүй байдал, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг сайжруулах нь" сэдэвт сургалт АӨСҮТөвийн Хурлын зааланд зохион байгуулна. Холбоо барих утас: 99862926, 99183245
  • Монгол улсын эрчим хүчний салбар, тогтвортой хөгжлийн хамтын ажиллагаа бага хурал Шангри-ла зочид буудалд болно

09.30

  • Хүүхэд, жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн Сан болон Швейцарын хөгжлийн агентлагийн хамтарсан хөтөлбөрийн танилцуулга Туушин зочин буудлын Соёмбо танхимд болно. Холбоо барих утас: 99112652, 99109723

10.00

  • МҮЭ-ийн холбооны төв байрны дөрвөн давхрын хурлын зааланд “Хөдөлмөр нийгмийн дээд сургуулийн 25 жилийн ойд зориулсан XXI зууны хөдөлмөр” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно. Холбоо барих утас: 99027019 88007709

11.00

  • Санхүүгийн салбарын гуравдугаар улирлын тойм болон цаг үеийн асуудлуудаар Санхүүгийн зохицуулах хорооны байранд мэдээлэл хийнэ.

12.30

  • Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан лагийг дахин боловсруулан метан хий гаргаж үйлдвэрлэлийн дулаанд ашиглах шинэ дэвшилтэт технологи бүхий ус хангамж, ариутгах татуургын барилга байгууламж болох Буянт-Ухаа орон сууцны хорооллын 20000 м3/хоног хүчин чадалтай Цэвэрлэх байгууламжийн нээлтийн үйл ажиллагаа болно. Холбоо барих утас: 99006938, 88010867

14.00

  • Novotel зочид буудалд Амьд ертөнцийн цуврал Хүрээлэн нэвтрүүлгээс " Говийн 5 гайхамшиг" шинэ төслийнхөө нээлтийг хийнэ. Холбоо барих утас: 99118668 88118668

ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВД

11.00

  • “Шударга ёсыг Ц.Нямдоржоос эхлүүлье” цуглааныг 2018 оны арваннэгдүгээр сарын 11-нд зохион байгуулах талаар “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас мэдээлэл хийнэ.

11.30

  • Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос ЖДҮХС-гаас арилжааны банкаар дамжуулан олгосон зээлийн эргэн төлөлтийн талаар мэдээлэл хийнэ.

ТӨРИЙН ОРДОН

09.00 Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд эхэлнэ. Хэлэлцэх асуудал:

  • “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
  • Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.10.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.10.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон  хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.10.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

11.00 Хууль зүйн байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно. Хэлэлцэх асуудал:

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД

1925.11.06 БНМАУ-ын II их хурал нээгдэв. 88 төлөөлөгч оролцсон тус их хурлаар  “нутгийн захиргаа байгуулах тухай”, “шүүх таслах байгууллагуудыг шинэчлэн батлах тухай”,  “мөнгөний гүйлгээг сайжруулах ба үндэсний мөнгөн тэмдэгт гаргах тухай”, “сүм хийдийн малаас албан татварлах тухай” ардын эргүүлийг хамгаалах ба мал аж ахуйг хөгжүүлэх бодлого зэрэг чухал асуудлыг хэлэлцэж эхлэв.
2012.11.06 Монгол Улсын дөрөв дэх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад оролцов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж