Хордлогын дуудлага нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2010.07.12-нд нийтлэгдсэн

Хордлогын дуудлага нэмэгджээ

Яаралтай түргэн тусламжийн төвд өнөөдрийн байдлаар хоолны хордлого болон наршилттай холбоотой 53  дуудлага  ирсэн  байна. Тиймээс мэргэжлийн эмч нар иргэдэд доорхи зөвлөмжийг хүргэж байна. Хордлогын эхний үед гэрийн нөхцөлд дараахи арга хэмжээг авч болно. Үүнд бөөлжих суулгах, дотор эвгүйгэх халуурах шинж тэмдэг илэрвэл шингэн ихээр уух, ходоодоо угаах нь зүйтэй.  Ходоодыг хаймсуурын тусламжтай угааж болох бөгөөд элэгний эмгэгтэй хүмүүсд хүндрэл гарч болох учраас дээрх аргыг хэрэглэхээс татгалзах хэрэгтэй гэнэ. Мөн их хэмжээний шингэн уух нь хордлогын үед авах энгийн арга юм байна.  Хэрэв химийн бодисын хордлого авсан бол уг бодисын эерэг эм бэлдмэл хэрэглэдэг аж. Мөн ходоодны салстыг хамгаалах нянгийн эсрэг эмчилгээ хийдэг гэнэ. Тухайлбал давстай ус уух. Давс нь нянгийн эсрэг үйлчлгээтэй учир жамц болон энэтхэг давсыг усанд уусгах болон долоож хэрэглэж болох юм байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж