Монголын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг эдгээр өдрүүдэд Тажикстаны Душанбе хотод “Токио 2020” олимпийн эрхийн урьдчилсан шатны тоглолтод оролцож байна. Одоогоор нэг тоглолт хийж, Тажикстаны багт 4:0-оор хожигдсон манай шигшээ баг өнөөдөр Сингапурын багтай тоглох юм. Энэхүү тэмцээнийг зохион байгуулагч орны телевиз шууд дамжуулах боломжгүй байгаа аж. Мөн Душанбе хотод 4G сүлжээ муу байгаа учраас хөлбөмбөгийн тэмцээнийг шууд дамжуулж буй mycujoo.tv-р үзүүлэх боломжгүй болсон байна.
“Токио 2020” олимпийн эрхийн урьдчилсан шатны тоглолтын “А” хэсэгт Сингапур, Филиппин, Тайвань, Монгол болон Тажикстаны багууд багтсан. Тоглолт энэ сарын 8-нд өндөрлөх бөгөөд Тажикстанд интернэтийн хурдны хүчин чадал дутмаг байгаагаас тэмцээнийг шууд дамжуулах боломжгүй байгаа юм байна.
Ч.ШАРХҮҮ
Холбоотой мэдээ