Монгол түмний уламжлалт баяр цагаан сарын амар мэндийг эрж, энх түвшин, ашид тунх оршихын өлзийтэй ерөөлийг айлтгая.
Өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн Цагаан сар бол Монголчууд бидний нэг нас нэмсний, хахир өвлийг өнтэй давж, хаврын урьтай энх золгосны давхар баяр билээ. Энэхүү баяраар өрх бүр ирэх аз жаргалыг билгэдэн идээ цагаагаа элбэг дэлбэг зэхэж, бүтэх үйлийн илэрхийлэл аман зөв ерөөл билгийн үгсээ хэлэлцэж, үндсэнийхээ хэв заншил, ёс уламжлалын алив сайхан бүхнээрээ өнөр өтгөн золгон шинэлдэг.
Хаврын тэргүүн сарыг өнгөлөг, шинэ, сайхан бүхнээр угтах Монгол түмний сэтгэлгээ ирээдүйн сайныг бэлэгдэн ерөөсөөр өргөө гэртээ өнгө нэмэх, хайртай хүмүүстээ баяр бэлэглэх гайхалтай боломжийг олгодог. Их хайр хүндэтгэл, эв эе, гэр бүлийн хайр халамж, ахмадаа өргөж, залуу үедээ үлгэрлэх сайхан бүхэн цогцлох хаврын тэргүүн сард ХААН Банк харилцагч та бүхэндээ таатай нөхцөл бүхий хэрэглээний зээлээ танилцуулж байна.
Харилцагч та хэрэглээний онцлогоосоо хамааран урьдчилгаа төлбөр төлөхгүйгээр автомашин, цахилгаан бараа, гэр ахуйн тавилга, компьютер зэргийг таатай нөхцөлөөр авах “Хэрэглээний зээл”-ийг сонгох боломжтой юм. Үүнд онцгойлон үл хөдлөх хөрөнгө барьцаалсан тохиолдолд автомашины зээлийг урьдчилгаа төлбөр төлөхгүйгээр авах, 2 сая төгрөг хүртлэх төгрөгийн цахилгаан бараа, тавилга зэргийг худалдан авах хэрэглээний зээлийг урьдчилгаа төлбөргүйгээр авах таатай нөхцөлтэй.
Хэрэглээний зээл нь хувь хүн, гэр бүлүүдийн хүсэл мөрөөдлийг дэмжих зорилгоор олгогддог бөгөөд үндэсний уламжлалт онцлог, түүх соёлоороо бахдан баярлах Цагаан сарын баярыг тохиолдуулан өргөө гэрээ чимэх, унаа хүлэгээ юүлэх, гэр бүлийн ая тухыг цахилгаан бараа, шинэ тавилгаар нэмэх онцлогтойгоор олгогдож байна.
Тайван амгалан хийгээд элдэг дэлбэг, үржин олширохын бэлэгдэл болсон ирж буй Модон хонин жилдээ юу санасан есөн хүсэл нь сэтгэлчлэн бүтэж эрүүл энх, саруул сайхан, эрч дүүрэн, сэтгэл түвшин байх болтугай.
Сэтгэлээ цагаан өнгөөр мялааж Сар шинэдээ тавтай сайхан шинэлээрэй.