Монголын хөлбөмбөгийн шигшээ багуудаас анх удаа Олимпийн наадмын эрхийн төлөөх тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөж байгаа эмэгтэйчүүдийн шигшээ баг Тажикстаны багтай тоглож, 4:1-ээр ялагдлаа. Энэхүү тоглолт өчигдөр уг тэмцээнийг зохион байгуулагч Тажикстаны багийн талбайд болсон бөгөөд шигшээ багийн ахлагч О.Цасан-Охин нэг гоол оруулжээ.
Эмэгтэйчүүдийн шигшээ баг хоёр дахь тоглолтоо маргааш Сингапурын шигшээ багтай хийнэ. Харин хэсгийн сүүлийн тоглолтоо энэ сарын 8-ны өдөр Тайваны шигшээ багтай хийх юм.
Холбоотой мэдээ